УИХ-ын дарга М.Энхболд “Mонокле” сэтгүүлд ярилцлага өгөв

2017 оны 03-р сар 16-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

“Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халл УИХ-ын дарга М.Энхболдоос Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, ардчилал гэсэн сэдвийн хүрээнд асуулт асуун, хариулт авлаа.

 

Лондонд төвтэй “Монокле” сэтгүүл нь дэлхий дахин, бизнес, соёл урлагийн сар тутмын хэвлэл юм. Тус сэтгүүл Нью-Йорк, Цюрих, Токио, Торонто, Истанбул, Хонконг зэрэг хотуудад салбартай, Хойд-Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн 70 шахам улс оронд уншигддаг ажээ.

Мөн “Монокле” сэтгүүл нь “24 радио” сувгаараа дамжуулан дэлхий ертөнцийн үйл явдлын мэдээ, мэдээллийг 24 цагийн турш цацдаг юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.