"Үнэ цэнэтэй тоглогч"-д өрсөлдөж буй 5 тоглогч

2017 оны 03-р сар 16-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

2016-2017 оны NBA-ийн улирал эхлээд багууд 64 тоглолтыг хийжээ. Ийнхүү улирал дуусахад сар гаруй хугацаа үлдсэн байна.

Энэ улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн цомын төлөө хамгийн хүчтэй өрсөлдөж буй онцлох тоглогчдыг танилцуулъя.

 

1. Рассэл Вэстбрүүк (Оклахома Сити Тандэр)

Сүүлийн таван тоглолтдоо 40.6 оноо, 9.2 самбар, 8 оновчтой дамжуулалт дундажлаад байгаа Вэстбрүүкийн хувьд энэхүү жагсаалтад зүй ёсоор багтаж байна. Тэрээр энэ улиралд 33 трипл даблыг хийж Вилт Чэмбэрлэйний рекордыг эвдэж бүх цаг үеийн 2-т бичигдэж эхэлсэн.

Оклахома Сити Тандэр баг энэ улиралд 38-29 гэсэн амжилттайгаар өрнөд бүсийн 6-р байранд бичигдэж байгаа нь Вэстбрүүкийн ач гавьяа юм.

2. Жэймс Хардэн (Хьюстон Рокэтс)

Оклахома Сити Тандэр багийн 6 дахь тоглогч байсан Хардэний хувьд Хьюстонд Рокэтс багт очсон цагаасаа өөрийгөө нээж, тэсрэлт хийж чадсан тоглогч гэхэд буруудахгүй биз ээ.

Энэ улиралд багийнхаа холбогчийн үүргийг гүйцэтгэж буй Хардэн сүүлийн 5 тоглолтод 31.6 оноо, 10 оновчтой дамжуулалт, 4.8 самбар дундажласан байна. Түүний улирлын үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд хамгийн ихээр нөлөөлж буй зүйл нь багийн амжилт юм.

Хьюстон Рокэтсийн хувьд 46-21 гэсэн амжилттайгаар өрнөд бүсийн 3-р байранд Голдэн Стэйт Варриорс, Сан Антонио Спөрсийн араас бичигдэж 2017 оны Плэй-оффд орох эрхээ авсан билээ. 

3. Кавай Леонард (Сан Антонио Спөрс)

Сан Антонио Спөрс багийн залуу лидер Кавай Леонардийн хувьд энэ улиралд өөрийн авьяас чадварыг нээн өөрийгөө NBA-ийн элит тоглогчдын нэг гэдгээ харуулаад байгаа билээ. Тэрээр энэ улиралд 26.3 оноо, 5.9 самбар, 3.4 оновчтой дамжуулалт дундажлаж байна.

Спөрс 52-14 гэсэн амжилттай байгаа ба 1-р байранд бичигдэж буй Варриорсаас нэг л хожил дутуу явж байна.

4. Леброн Жэймс (Кливлэнд Кавалиерс)

NBA-ийн 3 удаагийн аварга Хаан Жэймсийн хувьд энэ улиралд ч өөрийн онцгой тоглолтыг үзүүлсээр байна. Сүүлийн 5 тоглолтод 31.3 оноо, 14 самбар, 8.5 оновчтой дамжуулалт дундажлаж буй Жэймс талбай дээр цагийг хамгийн бүтээмжтэй өнгөрүүлдэг тоглогчоор тодроод байна.

Энэ жил аваргаа хамгаалах зорилготой байгаа Кливлэнд Кавалиерс багийн хувьд 44-22 гэсэн амжилттайгаар Дорнод бүсийн 1-р байранд бичигдэж байна.

5. Айзайа Томас (Бостон Сэлтикс)

Жижиг Томас энэ улиралд багаа нуруун дээрээ үүрч яваа цорын ганц тоглогч юм. 29.2 оноо, 2.6 самбар, 6 оновчтой дамжуулалт дундажлаж байгаа Томас ихэнх оноогоо тоглолтын шийдвэрлэх 4-р үед авдгаараа онцлог юм.

Олон од тоглогч багт нь байхгүй ч Бостон Сэлтиксийн хувьд 43-25 гэсэн амжилттайгаар дорнод бүсийн 2-р байранд бичигдэж байгаа нь үнэхээр гайхалтай үзүүлэлт юм. Жижиг Томас үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд багтаж байгаагаас гадна амжилт нь ахисан тоглогчийн шагналын төлөө мөн хүчтэй өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М. Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.44.54) 2017-03-16 16:49
      • 1
      • 0

      С.Карри хаачсан юм. ингэж худлаа мэдээлэл өгөхөө болиоч

      Хариулах

    • Mongolcom

      (112.72.9.22) 2017-03-16 17:00
      • 0
      • 2

      Curry odoogiin baidlaar 7-r bairand jagsaj baina. http://www.nba.com/mvp-ladder

      Хариулах