Ханиалга, ханиад, сарын тэмдгийн өвдөлтийн үед хүйсэн дээрээ спирттэй хөвөн тавь

Twitter Print
2018 оны 10-р сар 29-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Хүн өөрөө өөрийгөө эмчилдэг, мөн энгийн аргуудыг мэддэг байх зайлшгүй шаардлагатай. Хэрэв үнэхээр ноцтой, эрүүл мэндэд аюул заналхийлсэн асуудал гарвал айдсаан даран, залхууралгүйгээр мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэй. Гэвч бидний гол алдаа бол мэргэжлийн эмчид үзүүлэх нь ховороор барахгүй, эрүүл мэнддээ тэр бүр анхаараад байдаггүй.

Өвдөлт намдаах ардын арга нь уламжлалт аргаас дутахааргүй үр дүнтэй байдаг. Магадгүй та энэ аргыг мэдэж авсан ч эмчилгээний үр дүн 100 хувь биш, дээр нь танд бүрэн нөлөөлөхгүй ч байж болно. Энэхүү арга нь өвдөлтийн таагүй шинж тэмдгүүдийг ул мөргүй арилгахад тустай.

Үрэвсэл эмчлэх ардын арга

Өвдөлт намдааж, үрэвслийг дарахын тулд та спиртэнд дүрсэн хөвөнг хүйсэндээ тавихад л хангалттай бөгөөд ингэхдээ 50 хувийн спирт хэрэглэх нь хамгийн сайн арга юм.

Энэ нь боломжгүй мэт санагдаж болох юм. Тэгвэл спирттэй хөвөн хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

Энэ  арга нь сарын тэмдгийн өвдөлт, гэдэс болон хэвлий татах өвчин /хэвлийн булчин татах/, хамрын ханиад, ханиалга болон даарснаас үүдсэн ханиадны үед хэрэглэхэд сайн. Бүр цаашлаад энэхүү ардын арга нь булчингийн өвдөлт, таталтыг намдааж, бие организм дахь үрэвслийг дардаг. 

Хэрэв таны бие эвгүйрхэж, халуурч, ханиалгаж эхэлсэн бол энэхүү эртний аргыг хэрэглэхийг танд зөвлөж байна. Хөвөнг спиртэнд дүрж, шингээгээд хүйсний нүхэнд дарж тавина. Өөрөөр хэлбэл хөвөн арьстай нягт хүрэлцсэн байх ёстой. Мэдээж энэ аргыг байнга хэрэглээд байлгүй ханиалга эмчлэх өөр олон арга байдаг. Жишээлбэл хайлуулж, борлуулсан элсэн чихэр эсвэл зөгийн балтай сүү.

Гэхдээ дээрх спирттэй хөвөн хэрэглэх арга нь сонирхолтойгоос гадна дурын ямар ч үрэвслийг намдааж, булчинг сулруулдаг давуу талтай ба ялангуяа ханиалганы үед хамгийн үр өгөөжтэй арга юм. Эмчилгээний үр нөлөөг сайжруулахын тулд хөвөн дээрээ /эхлээд спирттэй хөвөнгөө хүйсэн дээрээ тавина/ хүнсний гялгар уут (скоч) эсвэл самбай даавуу тавьж болно. Мөн сарын тэмдгийн өвдөлтийн үед хүйсэндээ спирттэй хөвөнгөө тавьж, бага зэрэг дарахад үр дүн сайтай байдаг.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: Б.Бямбасүрэн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.