Орон нутагт ажиллах албан тушаалтнуудыг угтаж, үддэгийг болиулж, хориглолоо

2017 оны 03-р сар 16-нд 07:39 цагт
Мэдээний зураг,

Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (66.181.177.12) 2017-03-16 17:34
      • 0
      • 0

      Зөв шүү, ер нь хэзээнээс эхэлж ингэж сүү мүү барьж тосдог болчихсон юм бэ, зүгээр л ажлаа хийгээд л буцна биз, ер нь ажил хийхгүй дандаа ингэж дүр исгэсэн хуурамч юмыг их амархан сурах юм даа, хэцүү ч юм даа

      Хариулах