Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов

2017 оны 03-р сар 16-нд 07:36 цагт
Мэдээний зураг,

Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов. Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.