Архангайчууд дахин нэг хожил авахад 2017 оны үндэсний лигийн аварга баг болно

2017 оны 03-р сар 15-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

21 аймгийн аварга шалгаруулах үндэсний лигийн тэмцээний аваргын төлөөх цувралын 4 дэх тоглолт өчигдөр МҮЭСТО-ны спорт танхимд болж, “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг өрсөлдөгчөө сүүлийн 3 тоглолтод дараалан хожсоноор 3:1-ийн харьцаатай шигшээ цувралыг тэргүүлж эхэллээ. 

Энэ удаагийн тоглолтонд Сүхбаатар альянс тех багаас холбон тоглогч Карл Блейр, Архангай айигийн багаас ОУХМ Ц.Мэргэн нар торгуулийн улмаас оролцсонгүй.

Архангай аймгийн багаас энэ өдөр легионер тамирчин Маркус Хаммондс 23 оноо авч, 15 удаа самбараас бөмбөг аван багаа тэргүүлсэн бол БНАСАУ-ын легионер Ким Чол Мёнг, Роберт Тюрнер нар 17 оноо авчээ. Мөн ОУХМ Г.Баттөр, Э.Цэвэлдорж, О.Энхбаатар нар тус бүр 10-аас дээш оноо аван багаараа жигд сайн тоглолтыг үзүүлсэн.

Архангай аймгийн багийн залуус энэ өдөр нйитдээ 15 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгожээ. Харин 3 дараалан хожигдоод байгаа Сүхбаатар аймгийн багийн тоглогчид холын зайн шугамны араас 25 удаа шидсэн ч 5 нь л цагаригт орсон юм.

“Сүхбаатар Альянс тех” багаас Марвел Харрис 27 оноо 12 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн 19 оноо, 8 самбар авч, 7 оновчтой дамжуулалт багийн хамтрагчиддаа өгсөн ч багийн бусад тоглогчид хангалтгүй байлаа. Улмаар Архангайчууд 103:86-н харьцаатай дахин нэг удаа хожсоноор аваргын төлөөх цувралд 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Тэд одоо дахин нэг л хожил авахад 2017 оны үндэсний лигийн аварга баг болох юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.