Хакухо, Какүрюү нар өвдөг шороодлоо

2017 оны 03-р сар 15-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр мэргэжлийн сумогийн Хару Башёгийн 4 дэх өдөр болж өнгөрлөө. Тус өдрийн барилдаанаар Хакухо Даваажаргал, Какүрюү Ананд нар өвдөг шороодож Кисеносатогийн түрүүлэх магадлалыг улам нэмэгдүүллээ. 

Хакухо Даваажаргалын хувьд өнөөдөр Японы Икиоитай таарч барилдсан бөгөөд барилдааны удаашруулсан бичлэгийг харахад Хакухо давсан нь илт байсан ч дэвжээний шүүгч нар ялалтыг Икиоид өгсөн нь эргэлзээтэй шийдвэр боллоо. 

4 өдрийн дараах байдлаар зургаан бөх ганц ч унаагүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. 

Өндөр цолтнуудын амжилтыг 4 өдрийн дараах байдлаар танилцуулъя. 

Ёкозүна Харүмафүжи 2-2

Ёкозүна Кисеносато 4-0

Ёкозүна Хакүхо 2-2

Ёкозүна Какүрюү 3-1

Озэки Гойэдо 1-3

Озэки Тэрүнофүжи 4-0

Сэкивакэ Такаяасү 4-0

М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.