Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг даган гарах журмуудын төслийг хэлэлцлээ

Twitter Print
2017 оны 03-р сар 15-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Айл гэрийн дотоод асуудал хэмээн тодорхойлж, хөндлөнгөөс харахаас цаашгүй байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэлээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан бол хууль үйлчилж эхэлсэнээр хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэг гэж үзэх болсон билээ.

Хуулийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран уг хуулийг даган гарах журмуудын төслийг хэлэлцэх ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон яам, агентлаг бусад холбогдох газрын мэргэжилтнүүд оролцож хуулийг даган гарах нийт арван журмын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид журам бүрт үнэтэй санал, санаачилга дэвшүүлж цаашид журамдаа тусгахыг хүссэн юм.

Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд үйлчилгээ үзүүлэх журам, Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмын төслийн тухай, Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журмын төсөл, Түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журам, Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журам, Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам зэргийг хэлэлцлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.