2017 оны 03-р сар 15-нд 16:01 цагт

Исламын мөргөлийн дуудлагыг хэрхэн хийдэг вэ

Дэлхий дээрх 3 гол шашины нэг нь исламын шашин юм. Бид нөгөө хоёрыг нь түлхүү мэддэгч исламын шашины талаар тэр бүр мэддэггүй. Энэ удаа та бүхэнд исламын шашины гол үйл болох мөргөл хэрхэн хийгддэг талаар товчхон танилцуулъя.

“Намаз” буюу Мөргөл үйлдэх ёс 

Мусалман хүний өдөр бүр таван удаа мөргөл үйлдэх ёстойг 1400 жилийн тэртээ Аллах Эзэн мусалмаанчуудад үүрэг болгожээ. Намаз нь хүний оюун ухааныг ариусган сэргээж, зүрх сэтгэлийг гэгээрүүлж, нүглээс ангижруулан Аллах Эзэнд ойртуулагч нэгэн алтан түлхүүр гэж үздэг юм байна. 

Өдөр тутмын таван удаагийн мөргөлийн хугацааг ангилахдаа : 

1. Өглөөний мөргөл 

2. Үд дундын мөргөл 

3. Бага үдийн мөргөл 

4. Оройн мөргөл 

5.Үдшийн мөргөл хэмээн 5 ангилсан байдаг. 

Эдгээр мөргөл нь тус тусдаа тодорхой цаг хугацааны зайтай байдаг. Мөргөл үйлдэгч хэн бүхэн заавал “Мэсжид” буюу сүмд үйлдэх шаардлагагүй. Ислам шашины хуулинд зааснаар таван удаагийн мөргөлийг цаг тухайд нь ариун цэвэр газар байвал хаана ч үйлдэж болон хэмээн заасан байдаг.

Гэхдээ мөргөлийг үйлдэхдээ Саудын Арабын ариун газар буюу Мэкка хотын зүг харж мөргөх ёстой аж. Исламын шашинд мөргөлөөс гадна хаж мөргөл, Рамадан сар, буяны өглөг зэрэг заавал үйлдэх учиртай зан үйлүүд бий. Хаж гэдэг нь Саудын Арабын Макка хотод байх ариун газарт очиж мөргөх зан үйл бөгөөд мусульман хүн амьдралдаа заавал нэг удаа очиж мөргөх ёстой гэнэ. Үүнийг манай буддын шашинтнууд Утай, Гүмбэн орох эргэл мөргөл хийхтэй зүйрлэж болох юм. Гэхдээ гагцхүү өөрөө хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө л явах учиртай. Харин бусдаар ивээн тэтгүүлэх, өр зээл тавих, аав ээж, үр хүүхдийнхээ тусламжаар ч тийш зүглэхийг цээрлэдэг юм байна сонирхолтой.

Ингээд Ислам шашины мөргөлийн дуудлага хэрхэн хийж буйг сонирхуулъя.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.