Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид тодров

Twitter Print
2017 оны 03-р сар 15-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Токио-2020” зуны олимпийн наадмын цикльд үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаад байсан.

Тэгвэл БТСГ, Үндэсний шигшээ багийн албанаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг албан ёсоор баталлаа. Үндэсний шигшээ багт таван дасгалжуулагч, байнгын шигшээ багт 23, байнгын бус шигшээ багт 30, нийт 53 тамирчин багтаад байна.

Насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ баг нь олимпийн наадмын циклийн хугацаанд, байнгын бус үндэсний шигшээ баг нь тодорхой болзолтойгоор олимп, ДАШТ, тивийн аваргад бэлтгэн оролцох юм.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Бямбажавын Баттулга, дасгалжуулагчаар МУГД Цэндийн Баярсайхан, МУГД Арслангийн Цэдэнсодном, спортын мастер Өлзийбаярын Ууганбаяр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Буянжавын Батзориг нар томилогдоод байгаа юм.

Эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг (Байнгын):

57 кг: Э.Бэхбаяр (Хангарьд)

61 кг: Т.Тулга (Арслан)

65 кг: Н.Лхамгармаа (Алдар), Б.Номин Гацуурт-Олимп

70 кг: Г.Мандахнаран (Алдар)

74 кг: Б.Батсүх (Хасу Мегастарс)

86 кг: О.Үйтүмэн (Алдар), П.Өнөрбат (Хасу Мегастар)

97 кг: Ө.Батзул (Хүч), М.Бэлгүтэй (Женко)

125 кг: Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга)

(Байнгын бус)

57 кг: З.Занабазар (Арслан), С.Батболд (Гацуурт-Олимп), А.Мөнх-Эрдэнэ (Хасу Мегастарс)

61 кг: Э.Ням-Очир (Хилчин), Т.Түвшинтулга (Гацуурт-Олимп), Б.Нэмэхбаяр (Хасу Мегастарс)

65 кг: Б.Батмагнай (Алдар), Б.Наранболд (Хасу Мегастарс)

70 кг: Д.Хатанбаатар (Арслан)

74 кг: Д.Гомбодорж, Б.Анхбаяр (хоёул Сүлд), Г.Төрболд (Женко)

86 кг: Б.Өлзийсайхан (Хасу Мегастарс)

97 кг: Л.Төртогтох, Д.Хүдэрбулга (хоёул Сүлд)

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг (Байнгын):

48 кг: Б.Чимгээ (Хангарьд), Э.Нарангэрэл (Хангарьд)                                                 

53 кг: Д.Отгонцэцэг (Хасу Мегастарс), Г.Отгонжаргал (Алдар)                                  

55 кг: А.Батцэцэг (Хасу Мегастарc)                                                                      

58 кг: С.Цэрэнчимэд (Алдар), Э.Гантуяа (Хилчин)                                             

60 кг: Б.Шоовдор (Хилчин)                                                             

63 кг: П.Орхон (Алдар)                                                                                

69 кг: О.Насанбурмаа (Алтай констракшн)                                                          

75 кг: Г.Уртнасан (Хилчин) 

(Байнгын бус):                                                                             

48 кг: Б.Мөнхнар (Алдар)                            

53 кг: Э.Сумьяа (Хилчин). Б.Хатантуул (Арслан)            

55 кг: Э.Даваачимэг (Хилчин), Б.Болортуяа (Женко)      

58 кг: П.Отгонбаяр (Женко)            

60 кг: Б.Нямгэрэл (Алдар), О.Оюунтуяа (Аварга)                       

63 кг: С.Батцэцэг, З.Болортунгалаг (хоёул Хилчин), Б.Сарнай (Налайх)             

69 кг: Ш.Түмэнцэцэг (Хилчин), Э.Даваанасан (Алдар), Б.Цэцэгбаяр (Арслан)      

75 кг: Ц.Баярзаяа (Хасу Мегастаpc)

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.