Дархан аварга Д.Цэрэнтогтохын хүрэл хөшөөг босгоно

Twitter Print
2017 оны 03-р сар 14-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийнхны сар шинийн баярын золголт АСА циркт боллоо. Тус золголтын үйл ажиллагааг нээн УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг үг хэлэхдээ “Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн баярыг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Өвөрхангайчууд төдийгүй Монголчуудын бахархал болсон Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөөг босгохоор ажиллаж байна” гэв. Түүнчлэн Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Өвөрхангай аймгийн иргэдийг энэхүү ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.