Цэнхэр үст Цэрэн дүрвэнэ гэнэ

2017 оны 03-р сар 14-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Мүүний шашиныг Монголд дэлгэрүүлэхгүй байх талаар хэр чинээгээрээ тэмцэж, ялж, ялагдаж, бас Монголын оффшор данстангуудыг ил болгохын төлөө Щвейцарьд хүртэл очиж зарга хийж, үнэн мөнийг олохын төлөө тэмцэж явсан "цэнхэр үст" Цэрэн маань бууж өгөв бололтой.

Монголын түүхэнд олон эрэлхэг зоригт, үнэнч шударга иргэд нийгмийн бусармаг явдалтай, эрхтэн дархтануудтай тэмцээд "хүчтэний өмнө хүчгүй нь буруутай" гэдгийн үлгэрээр буруутан, эсэргүү болж хэлмэгдэж байсан олон тохиол, гунигт түүх бий.

Энэ тухай үл өгүүлэн түүний цахим сүлжээнд юу гэж бичсэнийг сонирхоё.

"Амстердам кафе. Энэ газрыг худалдан авч их хэмжээний хөрөнгө оруулан бизнэс эхэлсэн нь яг 2007 оны 3 дугаар сар. Маш олон хүн миний байдалд санаа зовсноо бичиж, зарим нь надаас тайлбар хүсчээ.

Энэ байршил өөр хүмүүст очиж байгаа. Монголд кофены бизнес, өглөөний цайны кафегүй үед Кафе Амстердамыг эхлүүлж гуравхан сарын дараа НӨАТ төлөгч болж дэрвэж бахархаж явсаан. ;)

Нээгдээд эхний 6 жил дараалан 3 дахь өдрийн үдэш болгонд соёлын арга хэмжээ хийж байв. Тамхины хууль сураггүй үед тамхи татдаггүй анхны орчинг бий болгосон. Унтамхай Монголчуудыг ажиллуулах гэж өглөөний 6.30-аас өглөө болгон өөрөө хаалгаа нээдэг байв.

Би их ашиг орлого гэхээсээ илүү оюунлаг Монголын төлөө ажиллаж байв. Бид хамгийн анхны WiFi-тэй орчныг бүрдүүлсэн. Хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүмүүс ордог шат хүртэл хийж байлаа.

Олон арга хэмжээг ивээн тэтгэж байсан. Хамгийн анхны ном солилцооны талбарыг бий болгосон.

Кафе Амстердам намайг нийгэмд таниулж өгсөн. Энд сайн муу олон хүнтэй уулзаж, олон ч хулхидуулалтыг тэсэн гарчээ. Жижгэвтэр кафе ажлуулахын хэцүүг хүмүүс мэддэггүй. Уйлж орж ирэн хэсэг ажиллаад хулгай зэлгий хийх бол Монголын жижиг дунд бизнесийн эздийн хамгийн их туулдаг ердийн үзэгдэл.

Би энэ бизнесийг босгосон, бусдыг хүмүүс нь авч явах ёстой гэж итгэдэг тэнэгхэн байв. Би кола, пиво хулгайлагдаж байна уу хэмээн хардаад суудаг хулгайн сэтгэлгээгүй ажиллаж ирсэн. Кафе Амстердам олон залууст ажлын гарааг нь эхлүүлж, олон хүний амьдралын зовлон зүдгүүрийг нимгэлсэн буянтай газар. Мөн олон сайхан хүмүүсийг хооронд нь учруулсан энерги сайтай газар.

Өнөөдөр Кафе Амстердамын ойролцоо нэг кмт гадны хөрөнгө оруулалттай 15 кофэ шоп ажиллаж байна. Би өрсөлдөж чадахгүй...

Миний нийгмийн төлөө хийсэн олон ажил Кафе Амстердамаас эхэлсэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд зөв ойлгуулах, оюунлаг сэхээтнүүдтэй байнгын уулзалт хийх, оюутнуудын дунд хэлэлцүүлэг хийх, урлагийнхныг дэмжсэн үйл ажиллагаа явуулах, ахан дүүсгүй ганцаардсан ахмадын өдөрлөг зохиох, кинонууд үзүүлэх гээд чадлаараа субботник ажлууд зохиож. Би өөрт тохиолдсон баярт үйл явдлыг энэ л газраа олонтой хуваалцан дуу хөгжимтэй сүржин тэмдэглэж ирсэн.

Би Мүүн гэх гаж урсгалыг олон жил ярьсан ч өнгөрсөн жил АТГ, ТЕГ т хандсанаар олон нийтийн анхааралд орсон. Олон хүн намайг Мүүнийг дийлээрэй, хөөгөөрэй гэж бичдэг ч яаж цөхөрч, бүхнээ золиосолж явааг таамагладаггүй байсан. Зарим нь бууж өгөхгүйг сануулж, зарим нь улс төрийн захиалгатай шоу хийлээ гэж харлуулж гүтгэсээр... 

Үүнийг уншигч та бүхний өмнөөс би бүтэн жил доромжлогдон тэмцлээ. Энэ хооронд би ажил ч үгүй, орлого ч үгүй. Харин Цэрэнг боорлосон захиалгатай, захиалгагүй олон хүнд нулимуулж ирсэн.

Монгол улсад дуугарсан хүнийг яаж айлгах гэдэг, яаж тагнадаг, яаж сүрэглэн боорлодог, яаж янаглан хорлодогийг би өөрийн биеэр хангалттай мэдэрсэн.

Элбэгдорж ямар урт гартай болохыг ч би өөрийн бие дээр мэдэрч яваа.

Миний нийгэмд дэгдээсэн бүх асуудал намайг Монголоос гэр бүлээ аван дүрвэхэд хүргэж байгаа. Би дүрвэх гэж энэ бүгдийг хийгээгүй. Хүнд эх гэж ганц л байдаг шиг Эх орон нэг л олдоно.

Миний төлөө санаа тавьсан бүхэнд талархая. Баярлалаа. Цэрэн. 2017.03.12"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • jv jv

      (82.72.118.104) 2017-03-16 18:18
      • 0
      • 0

      ch ulaan hooloigoo tejeeh gej l ene buhniig hiisen bolohoos busdad chinii amidral jmar hamaatai jm.Yorzgor shar dalain deeremchingee daguulaad jvaach dee tegeed hen chanaas changaasiin.Chi jmar ch baisan oorteigee adilhan neg eejiig ajilgui bolgoj chadsan.

      Хариулах

    • Зочин

      (180.230.139.86) 2017-03-16 16:15
      • 0
      • 0

      Baas hatsanch omhiigo tavdaggui gdg bz uvsanch urgeljluuleerei amjilt

      Хариулах

    • монгол

      (182.160.38.24) 2017-03-16 14:39
      • 0
      • 0

      Эх орноо хайрладаг сэтгэл зүрхэнд чинь итгэдэг шүү. Бусдын шашин зорилго агуулж Монголыг мөхөөхийн тулд орж ирдэг. 1577 онд Төвд лам Содномжамц Алтан ханд итгүүлэн Шарын шашинд оруулж Монголыг тэнгэрээс нь салгаж чадсан одоо хар Монгол Төр бол дан гадны гар хөл бөгс долоогчид энэ хэвээр удвал удахгүй МОНГОЛ мөхнө Бид эвлэхгүй учир тэмцэхгүй тэмцсэн нь алуулна Тэмцэхгүй ард түмэн мөхнө

      Хариулах

    • Зочин.

      (211.36.135.216) 2017-03-16 11:25
      • 1
      • 1

      Үймээн самуун дэгдээж өөрөө нэрд гарч чадсан чадварлаг жүжигчин,хаанаас яаж олж ашиг олохыг сайн судалж чадсан хийж чадсан овжин авгай.

      Хариулах

    • үхэр

      (182.160.38.24) 2017-03-16 14:42
      • 1
      • 0

      Чи бол хятадын шээс тагнуул Хуц Энэ эмэгтэйн зүрхэн МОНГОЛ оршдог юм.

      Хариулах

    • Нараа

      (73.210.205.60) 2017-03-16 05:19
      • 0
      • 0

      Маш харамсалтай байна. Хийсэн бүхэнд чинь талархал илэрхийлье. Цаашдын амьдралд чинь аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.13) 2017-03-15 18:33
      • 0
      • 0

      Tuvdengiin Bor min daanch yawdaa

      Хариулах

    • zochin

      (103.26.195.82) 2017-03-15 16:14
      • 0
      • 0

      mongol huuhduudiin toloo ih zuiliig hiij ogsond bauarlalaa sain odor irne tur huleegeed bai muunii asuudal daraa odor jil sohogdoj irne tiimees ard olon chamaigaa demjdeg uneheeriin saak zorimog huuhen shu amjilt husei.

      Хариулах

    • Үзэмэрч

      (202.179.25.119) 2017-03-15 15:45
      • 0
      • 0

      Чамайг дүрвээд очсон тэр оронд сонгуулийн дараа ерөнхийлөгч бас оргонол эрж очно. Та хоёр хөрш болох юм байна. Баяр хүргье.

      Хариулах

    • zochin

      (150.129.142.114) 2017-03-15 12:01
      • 1
      • 0

      neg gazraas zugatsan hun, nuguu gazraas ch bas zugataj l bdg yum.tiim huuli bdgiig medehgui l biz dee.Butsaj irehgui bhiig chini hariya.yahav dee, uruvdultei l hun yum.

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.130) 2017-03-15 10:03
      • 0
      • 0

      Энэ комментуудыг албаар бичиж энэ хүний хийсэн шударга үйлдлийг харлуулах гээд байна. Хүмүүсээ таны хийгээгүй дуугараагүйг энэ хүн таны өмнөөс хийснийхээ төлөө шийтгүүлсэн байна.

      Хариулах

    • eeden

      (66.181.180.216) 2017-03-15 09:22
      • 0
      • 0

      shudraga hvmvvc duugaraad bgaa ni niigmin zahauskaga huh tengerin ugugdul vvreg. avilgachin mvvnchid bol. horhoi hog novsh shvv dee tednig heden vein daraa hog bolohig tenger gesgeene tsereng ard tvmen huh tenger. ivedne mundag emegtei. ..

      Хариулах

    • Зочин

      (78.123.155.228) 2017-03-15 01:49
      • 0
      • 2

      Hoorhiidoo ooriinhoo toloo amidarsan bol ene hund teruun shig amarhan zuil bhgui bhaldaa mongoliin ireedui bolson ur huuhduudiin mongol hun bolj tolovshih huuhed huuhedeeree bh shudrag bus buhnii toloo temtssenii toloo l huvia hicheej ulsaa hudaldagsad gadnii gar hol gaj shashinii noloolol havchaad hetsuu l dee novsh gej daanch daichin zorigtoi nugarshgui emegtei bsansan hen ene hunii hiiseniig hiij chadvaa hen ch chadaagui 90 onoos omno mongol humuus yamar saihan bgaavdee odoo ch suirel l mongoliig otoj bna da haramsaad barshgui

      Хариулах

    • Ooo

      (43.242.243.190) 2017-03-14 21:34
      • 3
      • 0

      Baahan mongo awaa yu . Muu shantaajchin

      Хариулах

    • mongol man

      (202.9.40.75) 2017-03-14 20:22
      • 0
      • 1

      temtseliign demjdeg daanch gadaad nuhurtei! ene delhii deer mongol emegtei bolj torchood mongol eriig hairlah setgelgui hun mongol eh orondoo hairtai baij chadahuu? basl ergelzeetei asuudal!

      Хариулах

    • Zochin

      (175.193.86.101) 2017-03-14 20:00
      • 0
      • 2

      Ene eronhiiligch bgaa tsagt zov shudarga humuus taivan bj chadahgui bgaagiin 1 jishee.tseren ta bol eh oron ard tumendee heregtei hun yumsan.eh oron chin orgoo tsagaan ger shig chin uurd uud haalgaa neegeestei bgaa shuu..

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.199) 2017-03-14 19:40
      • 0
      • 1

      ene door yum bichsen nohoinuud uursduusuu ichij amidraarai emegtei hun enenees iluu yah yum be ta nar uursduu zail pizdanuudaa

      Хариулах

    • zochin

      (66.181.180.121) 2017-03-14 19:01
      • 3
      • 0

      Ovoo doo zail

      Хариулах

    • Зочин

      (49.0.216.44) 2017-03-14 18:03
      • 5
      • 0

      Тэгээд дурвээч дээ. Хэн байг гэсийн. Нехерее дагаад л явалдаа.

      Хариулах

    • Зочин

      (183.81.171.135) 2017-04-19 17:20
      • 0
      • 0

      Мүүнийхнийг бууд

      Хариулах

    • aa

      (139.5.219.122) 2017-03-15 22:55
      • 0
      • 0

      chi luivarchiin hamsaatan uu

      Хариулах

    • Me

      (173.76.235.221) 2017-03-14 18:18
      • 0
      • 2

      Cham shig adgiin yumnuudaas bolj bidnii tuluu duugarsan bolgonii zurh, zorig, setgel mohdog yum da. Aminch novshoo

      Хариулах