Энэ жил ордуудыг юу хүлээж байна вэ

Twitter Print
2017 оны 03-р сар 13-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

2017 он гараад удаагүй байна Харин энэ хугацаанд та жилийн турш юу хийхээ төлөвлөж амжаагүй байгаа бол наашаа суугаарай. Учир нь бид танд 2017 онд ямар зорилго өөртөө тавих ёстой болон амьдралд тань юу тохиолдохыг урдчилан хэлж өгье.

Энэ жил танд юу тохиолдох вэ?

1.Хонь - Эрүүл мэнд, фитнес

Энэ жил та спортод анхаарлаа хандуулаарай. Амьдралын хэв маягаа эргэн нэг харж, хоол хүнсээ эрүүлжүүлснээр та эрүүл чийрэг болж, энэ нь таны хувийн амьдрал, ажил хэрэгт тань сайн нөлөө үзүүлэх юм.

2.Үхэр - Хайрла, хайрла, бас дахин хайрла

Энэ жил та хайрттайгаа тун аз жаргалтай байх ажээ. Гэрлэсэн бол та эхнэр /нөхөр/-тэйгээ илүү ойртон, нэгэн цул болно. Хайр таны сэтгэл зүрх, амьдралыг гайхалтайгаар өөрчилж, бүх зүйл шинээр эхлэх нь ээ.

3.Ихэр - Тогтвортой байдал, зохион байгуулалт

Бүгдийг цэгцэлж, амьдралаа хүссэнээрээ өөрчлөх цаг иржээ. Та шинэ газар нүүж ирсэн бол удахгүй дасч, байр сууриа олох болно. Харин хэдийн амьдрал тань төвхнөсөн бол таны амьдрал улам зохион байгуулалттай, эмх цэгцтэй болох ажээ.

4.Мэлхий - Ажил дээрээ өөрөөрөө байгаарай

Үргэлж хариуцлагаас зугтах хэрэггүй. Шийдэмгий байхаасаа айх хэрэггүй. Хэрэв ямар нэг шинэ зүйл эхлүүлэхийг танаас хэн нэгэн хүссэн бол алдчих вий хэмээн айсандаа ялагдаж болохгүй шүү. Энэ боломжийг шүүрээд авбал их зүйл шинээр сурч, өөрөөрөө бахархана гэдэгтээ итгээрэй.

5.Арслан - Мөнгө хийх цаг

Гэхдээ мөнгө өөрөө таны халаасанд ороод ирэхгүйг бүү мартаарай. Үүний тулд та хүчээ шавхан хөдөлмөрлөж, удирдлагатайгаа зөрөлдөх шаардлага ч гарч магадгүй. Гэвч од эрхсийн байрлал таны талд байгаа тул аль болох тайван, зорилготой байж чадвал жилийн эцсээр та нэлээд их мөнгөтэй болсон байх болно

6.Охин - Шинэ хүмүүстэй танилц

Энэ жил та шинэ танил, шинэ харилцаа холбоо, мөн баяр баяслаар дүүрэн байх ажээ. Гэхдээ хэтэрхий өндөр шаардлага тавих хэрэггүй, бусдыг байгаагаар нь хүлээж аваарай. Төгс хүн гэж байдаггүй шүү дээ. Ингэж чадвал та хайж явсан хүнээ олох юм.

7.Жинлүүр - Жаргалтай байгаарай

Мэдээж аз жаргалтай байна гэдэг харьцангуй, бас барьцгүй ойлголт. Гэхдээ жаргалтай байхыг сурч болдог билээ. Хүмүүст баяр хөөр бэлэглэ, аливаа юмсын сайн сайхныг олж хар. Ингэж чадвал аз жаргал тань дээр өөрөө ирэх болно.

8.Хилэнц - Тойрон хүрээлэгчдээ ажигла

Таныг өсч, дэвжихэд туслах хүмүүстэй ойр байгаарай. Үргэлж доош чангааж, муу энергиэ цацрааж байдаг хүмүүсээс холдох хэрэгтэй. Энэ жил та нэлээд олон хүмүүстэй шинээр танилцах бөгөөд тэр дунд магадгүй таны заяаны хань байхыг үгүйсгэх аргагүй юм.

9.Нум - Ажил хэргээ өөд нь тат

Энэ жил та үлдсэн ирээдүйнхээ суурийг тавих болно. Тиймээс ажил дээрээ амжилт гаргахыг хичээж, байдаг бүх хүчээ шавхаарай. Хөдөлмөрч, бүтээлч байж, шийдвэр гаргахаасаа эмээхгүй байж чадвал та ирээдүйгээ энэ жилдээ багтаан, тодорхойлж чадах нь ээ.

10.Матар - Сур, бас аяла

Энэ жилийн таны зорилго бол хувь хүний хөгжил юм. Өөрийгөө боловсруулж, хэлний курст сууж, аялж, дэлхий дахиныг таниж мэдэх цаг. Нэг газраа бүгээд байлгүй өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, үүрээ орхин дүүлэн нисээрэй.

11.Хумх - Азын одыг шүүрээд ав

Энэ жил хувь тавилан танд олон сайхан боломжийг бэлджээ. Ялангуяа санхүүгийн хувьд... Харин таны зорилго бол тэдгээрийг алдалгүй барьж аваад, тултал нь ашиглах юм. Энэ жил бол таны азын жил. Тиймээс, УРАГШАА!!!

12.Загас - Гэрлэлт

Энэ жил од гаригс танд бүтэмжтэй, аз жаргалтай гэрлэлтийг амлаж байна. Нэг үгээр хэлбэл таны хос та хоёрын харилцаа зогсолтгүй урагшилж байгаа бол эсэргүүцэх хэрэггүй, дагаад л яв. Гэхдээ үүний тулд та оролдлоготой байж, сайн тал руугаа өөрчлөгдөөрэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.