BBC-ийн аав эмэгтэй хүн байсан бол

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосыг судлаач Роберт Келли гэрээсээ BBC телевизтэй шууд ярилцлага хийн, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн огцорсон учир шалтгааны талаар мэдээлэл хүргэж байх үеэр нь өрөөнд нь хоёр хүүхэд нь орж ирснээр сурвалжлагч ихээхэн сандарч, анхаарал нь сарнисан бичлэг интернетэд цацагдаж хүн бүрийн ярианы сэдэв болсон. 

Эхлээд том хүүхэд нь, араас нь хөлд оруулагчтай бага хүүхэд нь орж ирсний дараахан эхнэр нь маш сандарсан байдалтай ирж, хүүхдүүдийг аван гарч мөлхөөгөөрөө хаалгыг нь хаасан юм. 

Тус бичлэгт гарсан эмэгтэйг хүүхэд асрагч хэмээн нэлээдгүй хүмүүс бодож байсан бололтой. Үүнд залруулга хийж, гэр бүлээ танилцуулахаар Профессор Роберт Келли BBC-д дахин ярилцлага өглөө. Энэ удаа албан ёсоор гэр бүлээ танилцуулж тэр үед чухам юу болсон талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. 

Тэрээр эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөд Солонгост амьдардаг бөгөөд шууд ярилцлага хийж байх үед эхнэр нь том өрөөндөө ярилцлагыг үзээд сууж байсан, энэ бүх явдал ердөө л 20 секундын дотор болоод өнгөрсөн гэжээ. "Шууд ярилцлага дууссаны дараа намайг BBC хэзээ ч дахин урихгүй байх гэж бодсон" гэж ярьжээ.

Болсон явдлын дараанаас тэдэнд утсаар тасралтгүй дуудлага ирж, твиттер болон фэйсбүүкт тэдний гэр бүлийн тухай ярианы гол сэдэв болж байжээ. Тэрээр эхнэр Жун А болон өөрийнх нь гэр бүл дэлхийд алдартай болно гэж зүүдлээ ч үгүй явсан хэмээн өгүүлжээ. 

Дашрамд дурдахад түүний эхнэрийг Ким Жун А, хүүг нь Жеймс /Солонгос нэр нь Юсок/ одоо 8 сартай, харин охиныг нь Мэрион /Солонгос нэр нь Ена/ гэдэг бөгөөд 4 настай аж.

Үүний дараа Шинэ Зеландын телевизийн хошин хөтөлбөрийн жүжигчид Жоно, Бэн нар хэрвээ Роберт Келли эмэгтэй хүн байсан бол яах байсан тухай гэдэг богино хэмжээний видео бүтээл хийн цацжээ. 

Тус бичлэгт ээж хүн ямар олон ажлыг зэрэг амжуулдгийг харуулж чадсаныг олон нийт сайшааж байгаа юм. 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.