Путин дахиад 10 генералаа халлаа

2017 оны 03-р сар 10-нд 18:43 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу 3-р сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хууль хүчний 10 өндөр албан тушаалтанг авлигатай холбоотой хэмээн чөлөөлөв. Энд ДХЯ, Мөрдөн байцаах товчоо, Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар хамрагджээ. Харин хууль хүчний эдгээр өндөр албан тушаалтнуудыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зарлигт шалтгааныг нь тодорхой тавиагүй аж. Ерөнхийлөгчийн энэ зарлиг хуулийн албан ёсны мэдээллийн портал дээр нийтлэгджээ.

Тухайлбал, ДХЯ-ны Ижил мөрний орчмын холбооны тойргийн Тээврийн албаны дарга, цагдаагийн дэслэгч генерал Владимир Берглезов, Москвагийн ДХЯ-ны нэгдүгээр орлогч, цагдаагийн хошууч генерал Сергей Жевлакович, мөн холбооны гурван тойргийн ДХЯ-ны тэргүүн дэслэгч генерал Сергей Солодовников (Самар муж), цагдаагийн хошууч генерал Виталий Федотов (Вологода муж), цагдаагийн дэслэгч генерал Иван Шаев (Нижегородмуж) нар албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

Халагдсан хүмүүсийн тоонд  бүс нутгийн хоёр прокурор Лидия Дьяконова (Еврейн автономын муж), Сергей Легостаев (Чуваш) оржээ.

Саратов мужийн Холбооны шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга, цагдаагийн хошууч генерал Александр Гнездилов, Мордовын албаны дарга, цагдаагийн хошууч генерал Рамазан Ягъев, засан хүмүүжүүлэх албаны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Новиков нар халагджээ. Байгал орчмын хязгаарын мөрдөн байцаах албаны газрын орлогч дарга, хууль зүйн хурандаа Рузиль Шелест, Мөрдөн байцаах хорооны даргын онц ноцтой хэргийн ахлах байцаагч, хууль зүйн хошууч генерал Александр Филин нар бас халагдлаа. Энэ тухай Комсомольская правда сонин уламжилжээ. 

Харин ТАСС агентлагийн уламжилснаар энэ оны 2-р сарын 6-нд буюу ердөө сар гаруйханы өмнө Путин тушаал гарган Дотоод хэргийн яам, Онц байдлын яам, Мөрдөн байцаах газрын 17 генералаа ажлаас халсан. Дотоод хэргийн яамны Гал түймрээс авран хамгаалах хүчний Иргэний хамгаалалтын газрын захирал, дэслэгч генерал Агафонов Александр Викторович, Онц байдлын яамны Газар нутгийн асуудал хариуцсан захирал, хурандаа генерал Юрий Ковалев, Дотоод хэргийн яамны Карачаево-Черкесскийн Бүгд найрамдах улсыг хариуцсан дарга, цагдаагийн хошууч генерал Казимир Боташев, Онц байдлын яамны Алс дорнодын бүс хариуцсан нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Олег Волынкин, хошууч генерал Игорь Горбатенко, мөн яамны Зүүн Кавказын бүс хариуцсан дарга, хурандаа генерал Николай Литюк, Ярославын тойргийн прокурор, хошууч генерал Юрий Верховцев, Ханты-Мансийн автономит тойргийн Мөрдөн шалгах газрын дарга, хошууч генерал Аркадий Сынгаевский нар халагдсан юм.

Онцгой байдлын яамны Хэвлэлийн алба тус яам ерөнхийлөгч Путины өгсөн үүрэг даалгаварын дагуу 2016-2020 оны хөгжил, өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулж, өөрчлөлт шинэчлэл хийж буйтай үүнийг холбон тайлбарлажээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад ажлын гүйцэтгэл чанарыг дээшлүүлэх зорилгоор зайлшгүй бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарсан гэсэн тайлбар өгч байсан. 

Путин өмнө нь Холбооны аюулгүй байдлын алба, Прокурорын газар, Цагдаагийн газарт цэвэрлэгээ хийсэн. Харин хууль хүчний байгууллагууд дотор амь бөхтэй оршсоор байгаа хуучинсаг байдал, бизнесийн олигархуудтай хуйвалддаг, авлигад идэгдэж, мафижсан угширмал байдалтай ийнхүү Дотоод хэргийн яам, Мөрдөн байцаах газар, Онц байдлын яамны голлох албан тушаалтан генералуудыг сольсноор энэхүү шинэчлэл эхэлсэн. 

ОХУ-ын хууль хүчний байгууллагуудын томоохон албан тушаалтан ихээхэн хэмжээний авлигын хэрэгт холбогдох, гэмт хэрэгтнүүдтэй үгсэн хуйвалдах байдлаар эдийн засгийн байдлаа сайжруулах, үгсэн хуйвалдах, бие биенийгээ хаацайлах зэрэг олон хэрэгт холбогдож гэм зэмгүй мултарч байсны нэг жишээ гэхэд Батлан хамгаалахын сайд асан А.Сердюков төрийн өмчийг шамшигдуулж, хэдэн зуун тэрбум рублийг ард түмнээсээ хулгайлсан ч өөрийн танил тал, том тбрийн том албан тушаалтнуудтай ураг төрлийн холбоотой байсан гэдгээрээ хаацайлуулан гэм зэмгүй үлдсэн юм. 

Путины цэвэрлэгээ ийнхүү үргэлжилсээр байна.

Эх сурвалж: http://tass.ru/politika/3991984, Комсомольская правда

 
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.188.221) 2017-03-11 23:10
      • 0
      • 4

      Харин тиймээ, ийм мундаг удирдагчтай болох хэрэгтэй байна. Манай мангар юун ингэж цэвэрлэгээ хийх, өөрийгөө цэвэрлүүлэх болчихсон амьтан, нули хээл хахууль, хулгай луйвартай холбоотой хулгайч шүү

      Хариулах

    • mongol

      (103.10.21.47) 2017-03-11 16:47
      • 0
      • 2

      mongold iim hum yg odoo heregte bna

      Хариулах

    • mongol

      (103.10.21.47) 2017-03-11 16:47
      • 0
      • 2

      mongold iim hum yg odoo heregte bna

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.80) 2017-03-11 12:26
      • 0
      • 2

      Iim udirdagchtai bolohson.

      Хариулах