Д.Баттулгын Нийслэлийн АН-ын даргад нэр дэвших эрхийг нь баталгаажууллаа

Twitter Print
2017 оны 03-р сар 10-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан Намын бүх шатны сонгууль буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгуулийн бүртгэл гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт дуусгавар болно. 

Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн АН-ын даргад нэр дэвших хүмүүсийг бүртгэж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвших мэдүүлгээ Д.Баттулга Ардчилсан Намын дотоод сонгуулийн хороонд өгчээ. Ардчилсан Намын дотоод сонгуулийн хороо мэдүүлгийг хүлээн авч, сонгуульд нэр дэвших эрхийг нь баталгаажуулсан юм.

Тэрээр “Нийслэлийн намын дарга гэдэг бол хариуцлагатай ажил. Нийслэлийн намыг удирдахын тулд намын үүр, хороо, дүүргийн дарга нар хэрхэн ажилладаг туршлагаас суралцах ёстой. Ардчилсан намыг хүчтэй болгохын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигч Д.Баттулга ярьсан юм.

Д.Баттулга нь Сүхбаатар дүүргийн Ардчилсан Намын даргын албыг хашиж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр 1996-2000 оны хооронд МоАХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.