2017 оны 03-р сар 09-нд 11:27 цагт

"Би Монголд хайртай" нэвтрүүлэг /Дугаар 15/

Кумар: -Монголд ирээд удаагүй байсан. Гудамжинд явж байтал нэг эмэгтэй нөхрөө алгадсан. Нөхөр нь толгойгоо дараад хариу үйлдэл хийгээгүй. Ингэж би анх удаа эмэгтэй хүн эрэгтэй хүнийг зодож цохиж болдог юм байна гэдгийг харсан. Энэтхэгт бол хэзээ ч ийм үйлдэл харахгүй. Монголд бол дургүйгий нь хүргэвэл эхнэрүүд нь нөхрөө "хусаад "л хаяна... Иймд монгол эмэгэйчүүд маш их азтай...
-Энэтхэгт салалт дэлхийд хамгийн бага. Учир нь нэгэнт гэр бүл л болсон бол эмэгтэй хүн салах эрх байхгүй. Зодуулж нүдүүлээд хичнээн зовсон ч насаараа зовоод л дуусна. Эрт дээр үед бүр эр нөхөр нь нас барсан бол эхнэрийг нь хамт амьдаар нь шатаадаг байсан. Ийм аймшигтай байсны дэргэд харин ч гайгүй болсон гэж хэлж болно. Гэтэл монгол эмэгтэйчүүд таалагдахгүй бол салаад л явна, чөлөөтэй...

-Энэтхэгт хуулиараа салж болно л доо. Гэхдээ хууль тийм байлаа ч нийгэм тэрийг хүлээж авахгүй, маш их ад үзэж, бараг тэр салсан эмэгтэй гудамжинд алхах эрхгүй болно. Иймд салж чаддаггүй, насаараа зовоод л дуусна. Харамсалтай. 

-Монголд бол эмэгтэйчүүдийн эрх ашиг хөндөгдөх нь их бага. Иймд гудамжаар дүүрэн баяр л тэмдэглэж байна. Эрхийнхээ төлөө тэмцэж байгаа юм алга.

-Нэрийг нь дурдаад яахав. Нэг орны кино маш их гарч байна. Монголчуудад хүнээс тийм харгисаар өшөө авах сэдэл бараг байхгүй. Цайлган, сайхан сэтгэлтэй ард түмэн. Гэтэл олон удаа тийм кино үзүүлээд байхаар хүнд тийм сэдэл өгнө. Сэтгэлд нь байхгүй юмыг тийм аргаар суугаад яахав дээ. Иймд хариуцдаг газар, хориг тавьж цензурддаг газрууд энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.