Цас

Twitter Print
2016 оны 10-р сар 22-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Цас. Цагаахан зардас. Өвлийн билэгдэл болсон энэ цас. Бас энэ удаагийн цас бол ирж яваа цагаан өвлийн өмнөтгөл юм. Шөнөдөө дүүрдэг мөөгөн хүрээ шиг, өглөөдөө манддаг нарны туяа эсгэж ирлээ. Намрын халуун өдрүүдэд ордог бороон хөтөчтэй цаснаас огт өөр цас өнөөдөр орлоо. Уулс цав цагаан.

Цонхоор харахад бүх байшингийн дээвэр цав цагаан. Гэр хороолол өвлийн тосгоны дүрд хувилчихаж... Хүмүүний сэтгэлийн өнгө нэг иймэрхүү цагаан байгаасай. Хөмөрсөн тогоо хүртэл хөөн дээрээ буурал сор залжээ... Хашааны буланд байгаа өхөөрдөм хар гөлөг цав цагаан юм... Өөрийгөө танихгүй гайхаад байх шиг. Тэгснээ цас долоож байна.

Амьдралтай танилцаж байгаа нь энэ...Цаашаа хэд алхаж цэцэг шиг мөрөө үлдээлээ... Цаасан дээр нэртэй явдаг нь хүн...Цасан дээр мөртэй явдаг нь энэ хөөрхөн гөлөг юм даа... Эргээд хартал төв зам... Энэ халтиргаа жолооч нарын хөлийг ажилтай болгож байх шиг... Тэд ч зогсоогуураа гишгээд л байх болно... Харин сэтгэл хальтирвал яанам... Үг халтирвал бүр хэцүү... Энэ цагаахан цас арилан одохдоо ийнхүү тунгалагшина... Хальтирна... Өнөөдөр гэрээс гараад харвал цас л орсон байлаа...

Цас минь, цагаахан зардас минь... Хувилгаан тэнгэрийн нэг ид шид минь. Намирсан цагаан бороо ийнхүү тэнгэрийн зараалаар цав цагаахан цас болжээ...

Ж.Нарангарав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.