Зүрх өвдөх нь хүчилтөрөгч дутагдсаны шинж

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Зүрх хэвийн ажиллахад шаардлагатай тэжээл буюу хүчилтөрөгч болон зүрхэнд ирэх цусны хэмжээ хангалттай байх шаардлагатай. 

Энэ 2 үндсэн шалгуур алдагдсан буюу зүрхэнд ирж буй цусны хэмжээ хэвийн мөртөө хүчилтөрөгчийн агууламж нь бага байх, эсвэл цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн боловч зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь зүрхэнд тэжээл дутагдал үүсгэнэ.     

Зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь судас нарийсах, өөх тосоор бөглөрсөнтэй холбоотой байдаг. Цус, хүчилтөрөгч зүрхэнд дутагдаж байгаа нь хүнд  цээжээр өвдөх, зүрх базалж, хүнд юмаар дарж байгаа юм шиг шинжүүдээр мэдрэгдэнэ.

Зүрхний өвдөлт нь зүүн гар дал, мөр үрүү дамждаг онцлогтой. Иймд ихэнх тохиолдолд зүүн гар хүндэрч даагдахгүй болно. 
Хүчилтөрөгчийн дутагдал болон өвдөлтийн улмаас хүнд айдас төрж, агаар дутагдаж бачимдан хүйтэн хөлс нь цутгана. Өвдөлт нь стрессдсэн, гэнэт ачаалал авсан үед өвддөг бол хүндэрсэн үед, энгийн үед ч илэрдэг. 

Шалтгаан: 

-Архи 

-Тамхи 

-Буруу хоололт

-Таргалалт

-Хөдөлгөөний дутагдлаас үүснэ

-Давсны хэт хэрэглээ

-Цусан дахь өөх тос их байх 

-Цусны даралт ихсэлт өвчин

Зүрхний 40 өөс дээш насны эрэгтэйчүүдэд их тохиолддог. Удам дагах хандлагатай. Гэхдээ удамшлын өвчин биш учраас заавал тохиолдоно гэсэн үг биш юм. 

Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчийн тусламж авах шаардлагатай.

Эмч иртэл дараах арга хэмжээг ав:

-Аль болох тайван бай 

-Чадвал даралтаа хэмж

-Зүрхний хүчилтөгрөгчийн цусан хангамж сайжруулах, тайвшруулах үйлчилгээтэй валидол эмийг 1 ширхэгийг хэлэн доороо тавьж уусгаж хэрэглэнэ. Энэ эмийг хэлэн доор тавьснаас 5 минутын дотор зүрхний өвдөлт намдах ёстой. Хэрэв намдахгүй бол дахин нэгийг хэлэн доороо тавина. 

-Өвдөлт намдаах эм баралгин аналгин, ибупрофен аль нэгийг 1 ширхэгийг уу. Эдгээр эмүүд таны гэрийн эмийн санд байх шаардлагатай. 

Эмчид өвдөлтийн хүч, эхэлсэн хугацаа, байрлал, уусан эм зэрэг бүх мэдээллээ хэлэх нь таны өвчний оношийг илүү тодруулан эмчилгээ хийхэд хэрэг болно гэдгийн санаарай.

www.hedu.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.