Жинхэнэ хайр ба сахилгажуулалт

Twitter Print
2017 оны 03-р сар 07-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Зүүн өмнөд Азийн нэгэн улсад нэг залуу цаазаар авах ялаар шийтгүүлжээ. Тэрээр цаазаар авахуулахынхаа өмнө сүүлчийн удаа ээжтэйгээ уулзахаар болсон байна.

Тэр ээждээ хагацлын үгээ хэлээд сүүлчийн удаа үнсэхдээ ээжийнхээ чихийг тас хазчихжээ. Ойр тойронд нь байсан хүмүүс түүнийг буруушаан харааж:

-Солиотой амьтан! Үхэхдээ таарсан адгуус! гэж хашгирч байв. 

Харин залуу нулимс мэлмэрүүлэн: 

-Үнэндээ өнөөдөр миний ийм байдалд орсон нь ээжээс минь болсон юм! Тэр намайг буруу эрхлүүлсэн юм гээд эхэр татан уйлжээ. 

Үнэндээ тэр залуу ээжтэйгээ хоёул өссөн бөгөөд хөрш айлдаа тоглохоор очихдоо таалагдсан болгоноо хулгайлаад ирэхэд нь ээж нь түүнийг нэг ч удаа буруутган зэмлэдэггүй байсан гэнэ. Тэр өөрийнхөө авахыг хүссэн зүйлийг бусдыг хорлоод ч болсон авдаг байв. Хэрэв авч чадахгүй бол тэсвэрлэхийн аргагүй зан гаргаж, уйлж хайлж, уурлаж түүвэйдэг байжээ. Бүх зүйл дээр ээж нь хүүгээ өмөөрч, бусадтай хэрүүл маргаан хийдэг байсан аж.

Ээж нь ганц хүүгээ дэндүү ихээр хайрлахдаа даанч яав даа гэмээр буруу хүмүүжүүлснээ өөрөө ч ухаараагүй явжээ. Эцэст нь хайртай хүү нь буруу замаар явсаар цэл залуухнаараа цаазаар хороогдсон нь энэ ажээ.

Ээжүүд минь, аавууд минь, үр хүүхдүүдээ ЖИНХЭНЭ ХАЙРААР хайрлаарай. Жинхэнэ хайран дотор САХИЛГАЖУУЛАЛТ байдаг юм шүү дээ.

“Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна” гэсэн мэргэн үг бий. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.