Өндөр боловсролтой ч өлөн нүдэлсэн "өвгөн"

2017 оны 03-р сар 07-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Монголын төрд маш том гай тарьж буй нэжгээд хүмүүсийн тод магнай, торгон жолоонд явж буй нөхөр бол Санжийн Баяр гэгч энэ төрөөс төрсөн тэрбумтан яравгар " өвгөн". Хичнээн хөрөнгөтэй, хичнээн эхнэртэйгээ ч мэдэхээ танихаа больтол баяжсан эр.

Уг нь энэ нөхөр эрдэм боловсрол мэдлэгийн хувьд ч эрх тушаал, мэдлийн хувьд ч үгүй мөн улаан дарцаг намируулаад гүйхээр амьтан, гүйж ч яваа хүн. Адтай ч одтой ч нөхөр. Анх Алтайтай хамт "Цаг үе залуучууд" хэмээх нэвтрүүлэг хөтөлж олонд танигдсан азтай эр.

Монголын орд баялгийг зарж луйвардаж баяжаад нэг хэсэг Америкт ирээд хэвтсэн ч түүний сэтгэл ханасангүй. Учир нь Америкт түүнийг үсрээд хажуу талын хэдэн хөрш нь залуу эхнэртэй баян хятад өвгөн байна л гэж харахаас энд энэ нөхрийг хэн ч үл тоож анзаарах. Хичнээн баян байсан ч Хужаа өвөө нарын бөгсийг үнсэх өөрөө хөдөлмөр зүтгэл, удмаараа баяжсан Америк хөрш олдохгүй л болов уу даа. Тиймээс л эх орноо зарж баяжсан баячууд хүний оронд ирж баян сайхан үнэтэй орд харш худалдаж авлаа ч сайн харж ав энэ өвөө шигээ л хэн ч биш зүгээр л баян хужаа болж харагдвал дээдийн заяа.

Ихэвчлэн хар бор ажил хийдэг Монголчууд чинь та нарын баян тарганыг, залуу эхнэртэйг чинь гайхаж бахдаж харж чадахгүй, учир нь дийлэнх маань жирийн ердийн хөлсний орон сууцанд амьдардаг. Тиймээс баян хужаа таньтай таарахгүй. Таарлаа ч та мэтийн нөхдийг бахдаж явах амьтад олонгүй гэж найднам. Тиймээс ч үргэлж азаргалж, шар сэмжилж явсан энэ баян өвгөн өнгө мөнгөө гайхуулах, бас зөвхөн мөнгө биш алдар нэр хэрэгтэйн учир Британид элчин сайдаар залраад очоод буй нь энэ.

Үе үеийн урвагч нар нуусан хөрөнгөөрөө харийн нутагт байр байшин аваад ийнхүү тансаглалаа ч сайн санаж яваарай, үсрээд л нэг баян Хятад гэж харагдахаас таны нэрийг ч сонирхох хүн үгүй ээ гэдгийг... Монголын ард түмний хөрөнгийг цусалсан урвагчид та нарыг энэ дэлхийн газар шороо даах болтугай. Урвагчид үеийн үед хамгийн хэцүү хүнд жирийн бус үхлээр цаазлуулдаг байхад өнөө цагт элчин сайдын тушаалаар шагнуулдаг болсон Монгол төрийн гутамшиг. Хүнийг боловсролоор биш сэтгэлээр хэмжихтүн. Ядаж л ийм нөхдийг жигшиж суралцагтун. Үр хүүхэд үе удмаар нь жигшихээс өөрөөр юу ч хийж чадахгүй "арчаагүй" ард түмэн билээ бид. Харсан үзсэн бүхнээ өөлж, муулж суухаар эх орныг чинь зарсан урвагчидаа бүгдийг нь үзэн ядахад суралцацгаая.

Хулганайн Тэргэл

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (60.26.212.130) 2017-03-09 15:18
      • 0
      • 0

      Yag unen bichsen bna .hanaj tsaddagui uls yum daa ur hoich n ene hunii tarisan viliin uriig tolj barah bolow uu .

      Хариулах

    • Uuuu

      (202.9.41.107) 2017-03-08 14:27
      • 0
      • 0

      Yg unen ene nowsgiig barih estoi ardiin namiihan adilhan blhoor erhluulj bna

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.156) 2017-03-08 10:28
      • 0
      • 0

      hun boloogui hund bolovsrol olgoh ni shulmasand altan shud hiij ogsontei adil gej ene dee

      Хариулах

    • Irgen

      (122.214.0.249) 2017-03-08 07:40
      • 0
      • 1

      Yag unen zuil bichij.Archaagui ard tumen,hudlaa ch haraal ursgaj netiin tsaana nomchirhohoos hetrehgui tul ene metiin sergelen shunaliin tulmuud iig bir davargaad oorsdoo bool shig bolson ni bid nii buruu gehees oor yu gehev dee.

      Хариулах

    • Monhor

      (103.212.118.32) 2017-03-08 00:29
      • 0
      • 1

      Muu nobsh

      Хариулах

    • зочин

      (66.181.185.235) 2017-03-07 19:29
      • 0
      • 1

      супер луйварчин далд ормор.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.67) 2017-03-07 21:46
      • 0
      • 1

      үнэн

      Хариулах