Хичээлээ тараад явж байсан 8-р ангийн охиныг дайрч, амь насанд нь хүрчээ

Twitter Print
2017 оны 03-р сар 07-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн 13-р хорооны 15-р хорооллын 6-р байрны орчим хичээлээ тараад гэрийн зүг явж байсан наймдугаар ангийн охиныг дайрч амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр /2017.03.06/ орой 20.00 цагийн орчим гарчээ.

“Тоёота Эпсү” загварын автомашины жолооч иргэн Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон үедээ жолоо барьснаас осол гаргажээ.

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонтамираас тодруулахад “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан Б нь хайс даван далан луу орж явган явж байсан гурван охины нэгийг байшинтай хавсарч мөргөсөн ноцтой хэрэг гарлаа.

Дайрсан этгээдийг саатуулсан, одоогоор мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна. Сар шинийн өдрүүдээр Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Харин иргэд сар шинэ өнгөрөөд цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалт суларсан гэж ташаа ойлгож байх шиг байна. Үүнээс болж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээдгүй гарч байна. Урд шөнийн байдлаар гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил илрүүллээ” гэлээ.

Түүнчлэн маргааш болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр согтуугаар жолоо барихгүй байх, явган зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mongolhuu

      (183.177.101.234) 2017-03-08 16:32
      • 0
      • 0

      hairan saihan hunii ur um mani bad me hum

      Хариулах

    • зочин

      (202.126.91.89) 2017-03-08 12:44
      • 0
      • 0

      хайран хүүхэд,үхсэнээсээ үлдсэн нь шаналдаг,эцэг эх нь дээлтэйгээ хатна,,,яана даа хөөрхийс минь

      Хариулах

    • т

      (202.131.249.134) 2017-03-08 12:33
      • 0
      • 0

      хайран охин гол харламаар юм

      Хариулах