Зимбабвед үерийн улмаас 246 хүн амиа алдав

Twitter Print
2017 оны 03-р сар 06-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

2016 онд эдийн засгийн гүн хямрал, цөлжилтөд нэрвэгдээд байсан Зимбабве улс үерийн аюулд нэрвэгдээд байна. Тус улсад хүчтэй аадар бороо орсны улмаас 246 хүн амиа алдаж, олон сая хүн орон гэргүй болсон байна.

Эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон Зимбабве улсын удирдлагууд олон улсаас яаралтай тусламж болгож 94 сая еврогийн тусламж хүсчээ. Зимбабве улсын хувьд 37 жилийн турш Роберт Мугабегийн удирдлаган дор оршин тогтнож байгаа бөгөөд 93 настай ерөнхийлөгчийн биеийн байдал тааруухан, даараагийн ерөнхийлөгчөө томилоогүй байгаа учраас тус улс нь төр, эдийн засаг нийгмийн хувьд маш хүнд үеийг туулж байна. 

Сэтгүүлч С.Чулуунцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.