Ж.Эберхард ганц ч сум алдалгүй буудаж, алтан медаль хүртжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 06-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Пёнчанд биатлоны дэлхийн цомын ээлжит энэ өдрүүдэд үргэлжилж байна. Пүрэв гарагт эмэгтэй спринт уралдаан зохион байгуулагдсан бол өчигдөр эрэгтэйчүүдийн 10 км-н ойрын зайн спринт уралдаан боллоо.

Тус гараанд 103 тамирчин өрсөлдөж Австри залуу Ж.Эберхард ганц ч сум алдалгүй буудаж нийт замаа 23 мин 11.1 сек-д туулж аваргын алтан медаль хүртсэн байна. 31 настай Австри залуу хувийн төрөлд энэ улирлын 3 дахь медалиа зүүж байна.

Ж.Эберхард Оберхофт мөн спринт төрөлд түрүүслэн бол Рупольдингт болсон спринт төрөлд мөн дэд байранд орсон. Тэгвэл түүнтэй хамт шагналын тавцан дээр АНУ-ын ганц “дайчин” Л.Бэйли болон М.Фуркад нар гарсан. М.Фуркад хоёр удаагийн буудалтандаа тус бүр нэгийг алдсан ч энэ цаг үеийн шилдэг гэдгээ батлан харуулж шагналын тавцан дээр гарсан. Хэрвээ Австрийн Д.Ландертингер илүү жоохон хүчтэй тэшиж чадсан бол шагналын тавцан дээр гишгэх боломж байсан.

Шагналын эзэд:

1.Ж.Эберхард (Австри) – 23 мин 11.1 сек

2.Л.Бэйли (АНУ) – 23 мин 51.8 сек

3.М.Фуркад (Франц) – 23 мин 56.5 сек

Харин 4-р байранд Д.Ландертингер, 5-р байранд Э.Лессер нар орсон. Тэгвэл бусад шилдгүүдээс А.Шипулин дөнгөж 23-р байр, О.Э.Бьорндален 26-р байранд орсон. Энэ өдөр харин Норвегийн Э.Свендсен болон ах дүү Бьо, Германы С.Шемп нар оролцсонгүй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.