Овъёос хэрэглэхийн 5 ач тус

2017 оны 07-р сар 09-нд 21:00 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дурлаж, маш их хэрэглэх болсон Геркулес буюу овъёосны тухай 5 ач тусыг хүргэе. Хүүхэд эмэгтэйчүүдээс гадна эрчүүд ч зөв хэвшил, зөв хүнс болгон хэрэглэснээр маш олон сайн талтай юм байна шүү.

ӨГЛӨӨ БҮР ХЭРЭГЛЭХ

1. Овъёостой тараг уух

Овъёосыг нунтаглаад бүлээн ус болон тараганд хутгаж ууснаар биеийн дархлаа дээшлэх ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өдрийн турш идэх хоолны шингэцийг сайжрууладаг байна. “Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг” нь овъёосыг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ заавал хэрэглэхийг зөвлөжээ.

овъёостой тараг

2. Блинчик хийх буюу өглөөний цайнд хэрэглэх

Хэрвээ та овъёосыг дангаар нь хэрэглэх дургүй бол блинчик хийгээд идээрэй. Бутлагчинд өндөг, давсаар амтлан бутлаад шарахад л өглөөний гайхалтай блинчик бэлэн болно. Хэрвээ хүүхэдтэйгээ сонирхолтой байдлаар идэхийг хүсвэл хүрэн манжин эсвэл буйцаатай хамт бутлаад өнгийг улаан, ногоон өнгөтэй болгоод идээрэй. Хүссэн амттан, тахианы мах зэргийг дунд нь ороогоод идсэн ч болно шүү. Эрүүл бөгөөд амттай өглөөний шинэхэн жор бэлэн боллоо.

Capture65.png

3. Сүүнд дэвтээж хэрэглэх

Хуурай овъёосыг 10 минут сүүнд дэвтээгээд идэх нь эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй юм шүү. Гэдэс цэвэрлэгдэхээс гадна таны нүүр тань толийж, гэрэлтсэн сайхан өнгөтэй болох болно. Сүүнд хийгээд идэхэд хэт нялуун байна гэж үзвэл зүгээр л буцалсан усанд ч дэвтээж идэж болох юм шүү.

27f1679b2947452b757b608a73977868.jpg

ЭРҮҮЛ МЭНДЭД САЙНААР НӨЛӨӨЛӨХ НЬ

1. Диатезтай хүүхдийг овъёостой усанд оруулах.

Буцалсан усанд овъёосыг 20-30 минут хандлаад халуун устай ванндаа хийгээрэй. Марльд боож байгаад буцалсан усанд дүрж хандлах юм шүү. Хүүхдийг 7 хоногт 2-3 удаа оруулсанаар диатез яваандаа илээршдаг байна. Энэхүү арга нь олон оронд нэвтэрсэн гайхалтай үр дүнтэй арга юм шүү. 

Овъёостой усанд оруулах (Диатезийн тууралт гараад байгаа болон арьс хэт хуурайшсан үед)

Овъёосыг хүнсэнд хэрэглэхээс гадна диатезийн тууралт гараад байгаа тохиолдолд шүүсийг нь гарган усанд нь оруулдаг гэнэ. 

1. 2 стакан овъёосыг шилэн триконы нэг хөлөнд хийгээд сайтар уяж бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн богцоо халуун бүлээн усаа гоожуулангаа гойжиж буй усныхаа доор байрлуулна. Ваннаа усаар дүүрэхээр богцоороо усаа хэд хэд хутгах маягтай эргүүлээд базаж гарган хог руу хийнэ. Хэрэглэсэн овъёосоо дахиж хэрэглэж болохгүй. Ингэж бэлтгэсэн ваннтай усандаа 15-20 минут хэвтээд гарахдаа биеэ зөөлөн дарж арчина. 

Бага насны хүүхэд нярайд хэрэглэх бол мөн триконд 1/3 стакан овъёос хийн ваннд нь дэвтээж байгаад усанд нь 10 минут хэвтүүлээд гаргахдаа мөн зөөлөн даран арчиж өгнө.

2. Эсвэл 1 стакан овъёосыг бутлагчинд хийж гурил болгоод орох ваннтай халуун усандаа хийж мөн усандаа 15-20 минут хэвтээд гарахдаа биеэ зөөлөн даран арчина.

2. Зүрхний өвчинд тустай антиоксидант

Tufts University-ийн судалгаагаар овъёосон дахь авенантрамид (avenanthramides) хэмээх антиоксидант нь чөлөөт радикалыг дарангуйлах, артерийн судас бөглөгч хэд хэдэн төрлийн молекулын нийлэгжилтийг саатуулах замаар зүрх судсаны өвчин, судас хатуурах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байна.

Woman-having-heart-attack-496x300.jpg

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МЕНЮНД ЗААВАЛ НЭМЖ ӨГӨӨРЭЙ

1. Овъёостой бананы нухаш, дүпүний нухаш г.м

Гадилтай нухсан овъёосны нухшийг Япон хүүхдийн жоронд оруулсан байдаг нь зүгээр ч нэг хэрэг биш юм. Овъёостой гадилны нухашыг дөнгөж бор хоолонд орж буй бяцхан үрсдээ өгсөнөөр ходоодонд өнгөр сууж өгөхөөс гадна хоол тэжээлийн эрхтэн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байна. Бүх орцоо халбагаар бяцлаад холиод нухаш маань бэлэн болно.

ГОО САЙХАНД АШИГЛАХ НЬ

1. Овъёостой маск

Алим болон овъёостой маск нь эмэгтэй таны нүүрний асуудлыг шийдэх гол эм. Цайны халбага чанасан овъёостой алимны нухшаа хольж хутгаад нүүрэндээ түрхэнэ. Эмзэг, мэдрэмтгий арьстай бол чанасан алимыг хэрэглэ. Чанасан алимаа үрж жижиглээд нүүрэндээ тавиарай.

Ингэхдээ хэдэн дусал ургамлын тос, цайны халбага зөгийн бал нэмбэл арьс зөөлөрч, үрчийх аюулаас авардаг.                      

2. Хар батганы скраб буюу гуужуулагч бэлтгэн хэрэглэх

Ихэнх тохиолдолд хар батга нь гоо сайхны бүтээгдэхүүнд дарагддаггүй, тодрон харагддаг. Хар батга үүсэх нь олон шалтгаантай бөгөөд дааврын өөрчлөлт, нарны хорт туяа, жирэмсэн, амин дэмийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс үүсдэг байна. Тэгвэл гэрийн нөхцөлд энэхүү "ноцтой" асуудлаасаа ангижрах боломж танд байна.

Овъёос нь хамгийн шилдэг байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд гуужуулах чанараараа хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Нимбэгний шүүснээс 4 амны халбагыг хагас таваг овъёостой хольж хутгана. Бэлэн болсон маскаа хар батгатай хэсгүүддээ массажлан түрхээд хатангуут нь бүлээн усаар угааж арилгана. Энэхүү гуужуулагч маскийг 7 хоногт 1-2 удаа тавина.

овъёосны маск

3. Турах арга

Өдөрт нэг аяга овъёосыг хоолныхоо орц жоронд оруулан хэрэглэх нь таныг илүүдэл жингээс найдвартай хамгаална. Өглөө аль эсвэл өдөр, орой хэрэглэснээр та илүүдэл жин, харвин, целлюлитээ мартаж болно гэсэн үг.

Овъёостой мусли хийгээд шилэн саванд хийгээд ажилдаа аваад явсан ч болно шүү. 

www.info.teso.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.