Хойд Солонгосын 50 иргэнийг Малайзаас хөөнө гэв

Twitter Print
2017 оны 03-р сар 14-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Малайз улс Хойд Солонгосын Элчин сайд Кан Чхолыг "persona non grata " буюу "тааламжгүй этгээд"-ээр зарлаж, тус улсаас 48 цагийн дотор гарахыг шаардсан билээ. Учир нь Элчин сайд Кан Чолыг Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны ах Ким Жөн Намын үхлийг мөрдөн байцааж буй эрх мэдэл бүхий албан тушаалтанг шүүмжилж, “Малайзын Засгийн газарт нуух зүйл байна. Умард солонгосчуудыг төөрөгдүүлж, бидэнд хэрэг тохохыг оролдож байна” гэж мэдэгдсэн юм. Ийнхүү Хойд Солонгосын ЭСЯ-наас хийсэн Малайз  улсын нэр хүндийг гутаах оролдлогыг Малайзын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэхүү шийдвэрийг гаргаж, уучлалт гуйхыг мөн шаардсан.

Ким Жон Намын үхэлтэй холбоотойгоор Хойд Солонгостой найрсаг харилцаатай байсан цөөн хэдэн улсын нэг Малайз улс 2-р сарын 20-нд Умард Солонгосоос элчин сайдаа татаж, улмаар Умард Солонгосын иргэдийг Малайзад визгүй зорчих эрхийг зогсоосон. 

Ийнхүү Хойд Солонгосын Элчин сайд уучлал гуйсангүй, Малайзаас явлаа. Элчин сайд Кан Чолын суусан нисэх онгоц 3-р сарын 6-нд Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Уг нисэх онгоц Бээжин хотоор дамжин Умард Солонгосын нийслэл Пхеньян хот руу явсан байна.

Малайзаас явахынхаа өмнө Элчин сайд Кан сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “хоёр улсын хооронд тогтсон 40 жилийн найрсаг харилцааг сэвтээсэн Малайзын Засгийн газрын шийдвэрт харамсч байна” гэжээ.

Үүний дараа Хойд Солонгос дахь Малайзын иргэдийг тус улсаас гарахыг хориглосон бөгөөд тун удалгүй Малайз мөн Хойд Солонгосын иргэдийг Малайзаас гарахыг хориглосон юм. 

Харин өнөөдөр (3.14.2017) визний хугацаагаа хэтрүүлсэн 50 Хойд Солонгосын иргэнийг Малайзаас хөөн гаргана гэж Малайзын Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгч Захид Хамиди мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Малайз улсад нийтдээ 1,000 Хойд Солонгосын иргэн амьдардаг байна.

Ийнхүү Ким Жон намын үхлийн улмаас Хойд Солонгос ба Малайзын дипломат харилцаа улам бүр хурцадсаар байна. 

Эх сурвалж: BBC News

Орчуулсан М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (121.132.213.83) 2017-03-05 23:13
      • 0
      • 1

      Zov.hoid solongos tsomiin zevsgeeree dalailgaj delhii deer gantsaaraa dur zorgooroo avirlahiig ni dor bur ni tasalan zogsooj bh yostoi.

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.250) 2017-03-05 22:34
      • 0
      • 1

      Zuv

      Хариулах