Галигаагийн Баярсайхан өөрийн төрсөн дүү "Номин"-гийн Ш.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарыг ирж золго гэлээ

2017 оны 03-р сар 05-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр "Монгол ардын Шударга ёс” бүлгийн ахлагч Галигаагийн Баярсайхан гэгч эрхэм өөрийн цахим хуудсаар дамжуулан нэгэн мэдэгдэл хийв.

Тэрбээр "Эцэг нэгт дүү "Номин холдинг"-ийн Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр. Эх нэгт дүү УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар ирж золгооч. Ах нь хүлээж байна" гэжээ.

Түүний энэ сонордуулгын хариуд олон хүн янз бүрийн асуултаар булсны хариуд  "Би эхийнхээ ахад үрчлэгдээд эцэг нэгтэй, эх нэгтэй дүү нараас хол өсчээ. Тэр дүү нар дотор цуутай баян дүү ч байна, одоогийн УИХ-ын гишүүн дүү ч байна. Золгодоггүй нь ч золгодоггүйгээрээ дуусах бололтой, золгодог нь ч золгохоо больжээ. Мөнгөтэй, мэдэлтэй болсон гээд ахынхаа ах нь болчихдоггүй л байлтай! Дүү нарт маань хүний хамгийн чухал зүйл хүн чанар л алга даа. Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" өгүүллэгт гардаг шиг үйл явдал одоо үед ч давтагдсаар байна" гэсэн байна.

Хувь тавилангийн эрхээр салсан ч цус нэгтэй ахан дүүс нь харин ирж золгох болов уу, яах бол...

Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.92.77) 2017-03-05 16:52
      • 0
      • 0

      Ene Bayarsaihan gedeg nuhur eruul soliotoi ni medegdehguj yum ih yarina geech hudlaa yarij ch chadna

      Хариулах

    • Unshigch irgenii vg

      (202.150.184.120) 2017-03-05 15:48
      • 0
      • 0

      Ene yag hend heregtei medeelel we? Hiih ajilgvi awgai narin how shig oi gutmaar hend ch hereggvi teneg yum bichiheesee icheech setgvvlch naraa! Mongolin setgvvlzvi yasan dvvrchihsen archaagvi bolchihson yumbe? Engiin bidnees doloon door icheech ta nar! Bas niit saituud medeelliin eh surwaljaa setgvvlchiinhee nertei oruulj baimaar yum..Haanaas ehtei, vnen hudald ni ch itgehed berh ezengvi, zowshoorolgvi awsan medeelel oruulaad nogooh ni copy paste hiigdej am damjaad yuch bish bolj ywahad ezen ni olj vzeed ter sait huulchihlaa hulgailchihlaa geed boon gomdol..Es zvitei baitsgaa. Eh surwaljtai, ezentei, aldaagvi zow bichsen medeelliig tvgeehed ch uramtai baidag.Ta nar ard tvmniig bvv doromjil, bvv buruu vlger duurail vzvvl. Shudarga shvvmjleliig hvleej awch heregjvvl. Bvh l setgvvlch nart handaj helehiig hvslee..

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.235) 2017-03-05 15:45
      • 0
      • 0

      Уншсаан. Цагаан сарын баярыг өвгөд, настангуудаа хүндэлсэн ах дүүсийн, ураг төрлийн баяр гэж ойлгодог. Энэ баяраар жилдээ хамаатан садангууд амар мэндээ мэдэлцээд, ах дүүтэйгээ уулзаад, үр хүүхдүүдээ танилцуулдаг. Байгууллагын золголт гэж "гайхмаар" юм. Залуухан дарга ширээ голлож суучаад түүнээс настай хүмүүс "дарга"-тай золгох гэж зогсох нь үнэхээр ЭМГЭНЭЛ.

      Хариулах