Vogue сэтгүүл араб хэл дээр гарна

Twitter Print
2017 оны 03-р сар 05-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн загварын ертөнцийн гол сэтгүүлийн нэг болох Vogue араб хэл дээрх анхны дугаараа гаргах гэж байна. Загварын етртөнцийн энэ чухал үйл явдал энэ 3-р сард болно.

Vogue Arabia сэтгүүл ойрхи Дорнодын хэд хэдэн орон, тухайлбал, Катар, Саудын Араб, Бахрейн, Кувейт, Оман, Арабын Нэгдсэн Эмират улсуудад борлуулагдах юм.

Vogue Arabia сэтгүүлийн анхны дугаарын хавтсыг модель Жижи Хадид чимэх юм. Жижи Хадид нь палестин гаралтай загвар өмсөгч. Тэрбээр өөрийн инстаграммдаа “Vogue Arabia мэндэлж байгаа нь бүхэл бүтэн ертөнц шинэ нээгдлээ гэсэн үг" хэмээн бичжээ.

Сэтгүүл араб, англи хоёр хэл дээр хэвлэгдэнэ. Хоёр хувилбарын хавтсыг Жижи Хадид чимэх юм. Жижи Хадидын нүүрийг алчуураар тал халхалсан зураг хавтасны зурагт сонгогджээ.

Сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр Саудын ханхүүгийн эхнэр, гүнж Дина аль-Жухани Абдулазиз ажиллах бөгөөд тэрбээр загварын өндөр мэдрэмжтэй гэдгээрээ алдартай. Бас Саудын Арабт загварын тансаг хувцасны сүлжээ дэлгүүр ажиллуулдаг.

Сэтгүүлийн анхны дугаартай зэрэгцэн Vogue Arabia гэсэн цахим хуудас ажиллаж эхлэх юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.