"Итгэлт баян" Ардын жүжигчин А.Очирбат таалал төгслөө

Twitter Print
2017 оны 03-р сар 04-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

“Тунгалаг тамиp”-ын Итгэлт баян, "Мандухай цэцэн хатан" киноны Сатай сайд зэрэг олон сайхан киноны дүрээрээ монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат  таалал  төгслөө. 

Тэрээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж У.Шекспирийн "Ромео, Джульетта" жүжгийн Меркуцио, Ф.Шиллер "Дээрэмчид" жүжгийн Франц Мор, Д.Намдаг "Хярааны хонхорт" жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга", "Хүү", "Бригадын дарга", "Бор, Төмөр хоёр" зэрэг жүжгийн зохиол бичсэн тайз дэлгэцийн алтан үеийн авъяаслаг уран бүтээлчийн төлөөлөл билээ.

Түүний ажил хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдэгээр шагнаж байв.

Тэрээр хамгийн сүүлд Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн хөтлөн явуулдаг MNC телевизийн Монгол киононы алтан дурсамж нэвтрүүлэгт оролцож ард түмэндээ Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байсан билээ.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.