Бид өөрсдөө далд ухамсартаа хөгшрөх тушаал өгдөг

Twitter Print
2017 оны 07-р сар 05-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Хөгшрөлт нь шинэ залуу болон хөгширч муудсан эсүүдийн хоорондын зохицол, тэнцвэрт байдал алдагдсанаас үүддэг хэмээн бүдүүн тойм хэлж болно. Нэг талаасаа дааврын хэмжээ багасаж чанарт ч бас өөрчлөлт орсоных. Нөгөө талаасаа даавар болон эсүүдийн харилцан үйлчлэлд асуудал үүссэнийх.

Эс бүхэн өөрийн мэдрэгч төгсгөл буюу рецепторуудтай байдаг. Хэрвээ тэдгээр хүлээн авагчууд нь дааварт цочрохгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байвал тухайн эс хөгширч үхдэг. Бидний биеийг телевизор гэж бодъё. Тархи бол удирдлага нь. Батерейг даавар гэж үзье. Энэ нь яг л телевизор хэвийн ажиллаж байвч удирдлага доторх батерей муудаад, удирдах боломжгүй болж буйтай төстэй. Мэдээж хамаагүй илүү нарийн процесс биед явагдана л даа.

Бидний тархины дийлэнх хувь нь ашиглагдалгүй унтаа байдалд байдаг. Энэ нь тийм их дааврын нөөц үгт ашиглагдалгүй хадгалагдаж байна гэсэн үг. Үүнийг л бид сэрээж, хүчилж, ажиллагаанд оруулах учиртай тийм л унтаа байгаа энерги юм. 

Харин яаж?

Олон янзын дасгал, бясалгал байдаг. Харин маш хялбар бас хүн бүр туршиж болох энгийн арга байдаг. Үүнийг байгаль эх бидэнд өгсөн. Энэ нь бидний дурсамж, санах ой юм. Бид залуу насаа, хамгийн аз жаргалтай үеэ дурсах үед сэтгэл хөдлөл үүсдэг ба энэ л бидний дааврын нөөцийг сэрээж идэвхжүүлдэг. Ингэж сэргэсэн даавар эсүүдэд нөлөөлж нөгөө бидний биологийн цаг маань залууждаг.

Өөрөөр хэлбэл бидний залуужуулах элексир бол юуны түрүүнд бидний эрүүл, эерэг, залуу хэвээрээ байх гэсэн бодол юм. Олон судлаачид дурдсан байдаг. Бид өөрсдөө далд ухамсартаа хөгшрөх тушаал өгсөн байдаг гэж. Залхуурал, буруу хооллолт, урам зориггүй байх гэх мэт. 

Цэх нуруу, хөнгөн алхаа, цоглог харц, гоолиг бие, унжаагүй тэгш хэвлий, энэ бүхэн залуу, эрч хүчтэй биеийн шинж. Тиймээс үе үе залуу насаа дурсаж байх хэрэгтэй.

Тэгэхээр залуу байх нь бидний бодлоос, хүслээс л эх авдаг, хүч сэлбэдэг гэдгийг дандаа санаж яваарай. Тэгээд үе үе хоол сойлт, мацаг барих, бүдүүн гэдэс, цөсөө цэвэрлэх зэргээр биед хуримтлагдсан хороо гаргаж байвал хөгшрөлтийг тэр хэмжээгээрээ сааруулна гэсэн үг. Ходоодондоо дарлуулах хэрэггүй. Бас хайр бол хамгийн хүчтэй залуужуулж эрүүлжүүлэгч эм юм шүү.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.