Нар луу хөлөг онгоц илгээхээр бэлтгэж байна

2017 оны 03-р сар 03-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

-АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг соронзон шуургын учир шалтгааныг тайлахаар сансрын хөлөг бүтээжээ-

НАСА өмнө нь түүхэнд байгаагүй, хүний гараар бүтээгдсэн, нартай хамгийн ойр очиж чадах Проб плас сансрын хөлөг онгоцыг танилцуулахаар төлөвлөж байна. Нарыг тойроод маш өндөр хэмийн халуун цагираг хүрээлсэн байдаг. Үүнийг титэм гэж нэрлэдэг. Нарны титэм нь өөрөө маш олон сая километр туулах чадвартай ба нарны хиртэлтийн үед тод харагддаг бөгөөд титмийн плазма нь асар их хэмжээний энергийг үе үе ялгаруулдагаас гадна энэ үед соронзон шуурга дэгддэг байна. Нарны гадаргууны дулаан 5537 градус байдаг аж.

Түүхэн дэх хамгийн том хэмжээний соронзон шуурга 1859 онд болж байсан Кэррингтон юм. Бүхэл хоёр тив дэх цахилгаан мэдээ дамжуулах машинууд тоггүй болж, үүнээс 160 орчим жилийн дараа хүн төрөлхтөн тог цахилгаанаас бүр ч илүү хамааралтай болсон.

2013 онд Байгаль орчин, Атмосферын сэтгүүлд тооцоолсноор нарны аймгийн Кэррингтон шуурганы хэмжээ зөвхөн Америк улсад гэхэд 2,6 триллион ам.долларын хохирол учруулсан байна.  

Соронзон шуургыг сулруулах цорын ганц арга бол урьдчилан маш нарийн тооцоолох явдал юм. Тиймээс НАСА-ийн зүгээс сансрын хөлөг онгоцыг бүтээхээр болсон байна. Хөлөг онгоцыг Жон Хопкинсын их сургуулийн физикийн лаборатори бүтээжээ.

Хөлөг онгоц 140 сая 12 мянга 928 км замыг туулах ба 1371 градуст тэсвэртэй. Проб пласыг асар их хэмжээний халуунаас хамгаалахын тулд нүүрстөрөгчийн халаалттай 11 сантиметрийн бамбай, дулааны хоолой, дулааны хөргүүрийг суулгаж өгчээ. Эдгээр төхөөрөмж нь хэрэв хэвийн ажиллавал нарнаас ирэх хамгийн өндөр хэмийн халууныг ч ойлгож, дотоод төхөөрөмжүүдээ хамгаалах юм.

НАСА-ийн зүгээс хийсэн мэдэгдэлд “Нарны титмийн нууцыг задалж, дахин шуурга дэгдэхгүй байлгах үүднээс, мөн өнөөгийн технологиос хамааралтай болсон нийгмийг сансрын орчноос ирэх аюулаас хамгаалахын тулд бид Проб пласыг наранд хамгийн ойр хүрэхээр илгээж байна” гэжээ. 

Шинжлэх ухааны үүднээс сансрын хөлгийг нар луу илгээх болсон зорилго нь нарны энергийн урсгал хаанаас ундарч байгааг тогтоох, соронзон шуурга үүсгэгч соронзон эх үүсвэрийг судлах, мөн энергийн ширхэгүүд яаж маш хурдан хөдөлж байгааг тогтоох юм.

Сэтгүүлч С.Чулуунцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.