Гуравхан асуултаар цус харвасан эсэхийг тодорхойлж болно

Twitter Print
2017 оны 04-р сар 08-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Ихэвчлэн цусны даралт ихсэх, судас хатуурал өвчтэй хүмүүсийн даралт гэнэт, огцом ихссэнээс судас хагарна. Хагарсан судаснаас гарсан цус тархины аль нэг хэсэгт сууж бүлэгнэдэг. Энэ процессыг тархинд цус харвах гэж нэрлэдэг. Хагарсан судасны хэмжээ, цусан бүлэн нь тархинд хэр их талбайг хамарснаас шалтгаалж, цус харвасан хүн заавал ухаан алдах албагүй байдаг. Иймд хамгийн түрүүнд  доорхи 3 шалгуураар цус харвасан байж болзошгүй эсэхийг яаралтай шалгах шаардлагатай. 

Нэрийг нь асуу.  Асуултанд хариулахдаа тухайн хүний хэл ээдэрч, үг ойлгомжгүй, тод биш байгаа эсэхийг ажигла.

Инээмслэглэ гэсэн команд өг. Энэ үед уруулын 2 талын зураас баруун зүүн талдаа жигд адил байгаа эсэхийг ажигла. Арьсны нугалаас аль нэг талдаа эсвэл 2 талдаа унжсан эсэхийг маш сайн ажигла.

Гараа өргө гэсэн команд өг. Энэ үед гараа өргөж чадаж байгаа эсэх, чадаж байвал ердийнхөөс удаан, хүчилж өргөж байгааг ажигла.

Дээрх 3 шинжийн аль нэг нь илэрвэл цус харвалт байж магадгүй учраас эмнэлэгт яаралтай хандаж, зохих шинжилгээ, эмчилгээ хийлгээрэй.

www.hedu.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.