Хөгшрөлтийг удаашруулж, үрчлээ тэнийлгэх маск

Twitter Print
2017 оны 10-р сар 07-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Энгийн, хялбар, орц найрлагыг нь гал тогооны өрөөнөөсөө олох боломжтой хөгшрөлтийн эсрэг гайхамшигт нэгэн маскыг танилцуулж байна. Энэхүү хөгшрөлтийн эсрэг маск нь ямар нэгэн химийн бодисгүй ба арьсыг чангалах онцгой үйлчилгээтэй юм. Чухал арга хэмжээ үйл ажиллагааны өмнө хэрэглэсэн ч болно. Учир нь эхний удаагаас л үр дүнг мэдэрнэ. 

Найрлага: 

-1 цайны халбага эрдэнэшишийн гурил

-1 цайны халбага зөөхий/цөцгий 

-5 цайны халбага шинэхэн, шахсан луувангийн шүүс /хэрвээ шүүс шахагч байхгүй бол блендэрт блендэрдээд шүүсийг нь шахан авч болно/. 

1.Эрдэнэшишийн гурилаа тал аяга хүйтэн усанд хийж дэвтээнэ. Эрдэнэшишээ шүүж аваад дээр нь 8 цайны халбага буцалсан ус хийнэ. Өтгөртөл нь зөөлөн галаар болгоно. Аяганд хийж хөргөөд шинэхэн шахсан луувангийн шүүс, зөөхийгөө нэмнэ.

2.Цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд (өмнө нь хуулдаг маск тавьсан бол илүү үр дүнтэй ) 25-30 минутын дараа бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч тос түрхэнэ. 

3.Маскнаас үлдвэл хөргөгчиндөө хадгалж болно. Хурдан үр дүнд хүрэхийн тулд 3 өдөр тасралтгүй түрхээрэй. 

Эрдэнэшишийн гурил нь арьсыг цайруулж гуужуулах онцгой үйлчилгээтэй бөгөөд гоо сайханд хэрэглэгддэг түгээмэл орц, найрлага юм. 

Бета каротинаар баялаг лууван нь байгалийн А витамин билээ.  А витамин нь арьсанд дараах үйлчилгээтэй:

-Арьсны тослогийг хадгалж

-Арьсны эд эсийг нөхөн сэргээн

-Батга болон батганы сорвийг эмчилнэ

-Мөөгөнцрийн эсрэг 

-Хөгшрөлтийг удаашруулах антиоксидант агуулсан. 

Зөөхий нь бусад сүүн бүтээгдэхүүний нэгэн адил сүүний хүчил агуулдаг. Энэ нь:

-Арьсны чийгийг хадгална

-Байгалийн гуужуулагч

-Коллагеныг нэмэгдүүлнэ

-Арьсыг гуужуулснаар шинэхэн эд эсийг нэмэгдүүлж үрчлээг багасгана. 

www.beautymall.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.245) 2017-03-10 09:35
      • 0
      • 0

      Zaavriin daguu maskaa beldehed neleen shingen bolloo arai utgun bh heregtei yum shig daraagiin udaa karkmalanan deer us nemj hiihguigeer uzie daa

      Хариулах