Хару башёд дөрвөн Их аварга зодоглоно

Twitter Print
2017 оны 03-р сар 02-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын Хару башё удахгүй эхэлнэ. Гуравдугаар сарын башёд дөрвөн Их аварга зодоглохоороо онцлогтой болно. Тэдний гурав нь Монголын Их аваргууд бол нэг нь нэгдүгээр сарын башёд Их аварга цолны болзол хангасан Кисеносато юм.

Энэ сарын 12-26-нд болох энэ башёд Монголын 23 сүмоч дөрвөн зиндаанд хүч үзнэ. Хару башёгийн зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, удаад нь 70 дахь Их аварга Харүмафүжи босох бол бол баруун жигүүрийг 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Харин барууны удаад шинэ 72 дахь Их аварга Кисеносато гарч барилдах юм байна. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.