Манай дуучид “Cardiff Singer of the World” тэмцээний финалд шалгарчээ

2017 оны 03-р сар 02-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

МУГЖ, Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин, Э.Батжаргал нар “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний финалын шатанд шалгарчээ. Тэмцээний эцсийн шалгаруулалт ирэх зургаадугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Уг тэмцээн хоёр жилд нэг удаа Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид зохион байгуулагддаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр ихэд алдаршсан олон улсын тэмцээн юм. 

Дашрамд дуулгахад МУГЖ Э.Амартүвшин 2015 онд тус тэмцээний эцсийн шатанд шалгарч, улмаар үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан билээ. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.