Овоо тахилгын цээр

Twitter Print
2018 оны 07-р сар 12-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Тэнгэр язгуурт Монголчууд мөнх тэнгэрийн гүн ухааны үүднээс уул овоог тахидаг уламжлалтай. Монгол нутагт 1200 гаруй уулыг нэн эрт цагаас тахиж ирсэн. Ихэнх нь гол мөрөн, нуур цөөрмийн эх болж байсан байна. Өөрөөр хэлбэл ус үйлдвэрлэх эх болсон уул овоодыг тайж тахиж эрхэмлэн хамгаалж байсан нь лусыг хамгаалах нэн чухал аргын нэг болж байжээ.

Монголчууд гол төлөв чулуугаар овоо босгодог, харин хангайд мод шургаагаар өндөр сүрлэг овоо босгодог. Овоо босгож тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг зан үйлийн нэг юм. Овоо тахилга бол Монголчуудын эрт үеэс өвөг дээдсийн уламжлан сүлдлэн тахиж, догшин бэрх газар, усны хагалбар, гүйдэлтэй газрын тэмдэг болж байдаг. Тахилга тайлгатай овоонд идээ будаагаа өргөж ажил үйлс, удам судраа даатгах нь эртээс нааш уламжлагдаж ирсэн Монгол зан үйл болой.

Овоо тахих нь дараах цээрүүдтэй байдаг.

-Овооны дэргэд унаа хөлөглөж очдоггүй

-Цаасан мөнгө төгрөг өргөдөггүй

-Хайрхан уулын эзэн тэнгэрт өргөж байгаа сангаар ариулж болохгүй, мөн амны тамхи татах, хар зүгийн сайн бус үнэртэн шатааж болохгүй

-Гар хоосон очдоггүй, уул овоонд өргөх цагаан идээний дээж хадаг зэрэгтэй байна 

-Овоон дээр архи уух, ухаан буруутах, согтууран хөлчүүрч болохгүй

-Бурхан тахил, овоонд өргөсөн тахил эдэд шунал сэтгэл үүсгэх

-Билэг бусын үг хэлэлцэх, хараал хийгээд ширүүн үг хэлэх

-Овооны орчинд хог хаягдал элдэв зүйлийг хаях

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.