Долларын хадгаламж 8.5 хувиар буурчээ

Twitter Print
2017 оны 03-р сар 02-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Он гарсаар долларын хадгаламж багасч, төгрөгийн хадгаламж нэмэгджээ. Тодруулбал, Үндэсний статистикийн газрын өнгөрсөн 11 дүгээр сарын мэдээнд долларын хадгаламж 100 тэрбумаар өссөн дүнтэй байв. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасантай холбогдуулан иргэд хадгаламжинд байгаа доллараа буцаад төгрөг болгох хандлага ажиглагдаж байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд гадаад валютын хадгаламж 8.5 хувиар буурсан байна. Иргэд доллараа төгрөг болгож байгаа нь төгрөгийн хадгаламж 162.8 тэрбумаар өссөнөөс харагдаж байна гэж Монголбанкны албан ёсны сайтад мэдээлжээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.