Оскарт хэн хамгийн шилдэг нь байв...

2017 оны 03-р сар 02-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн шилдгүүдийг нэгэн дээвэр дор цуглуулдаг Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслолын ажиллагаа өнгөрсөн сарын 27-нд Лос Анжелес хотын Долби Театрт болж өнгөрсөн. Үзэгчдийн дунд хамгийн хүлээлттэй байсан LA LA LAND кино Шилдэг зураг авалт, Шилдэг кино ая, Шилдэг киноны дуу, Шилдэг тайз засал, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн 6 номинацид ялалт байгуулсан юм.

Харин онцлох номинаци болох “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид жүжигчин Кейси Аффлек MANCHESTER BY THE SEA кинонд бүтээсэн дүрээрээ, “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийг LA LA LAND киноны жүжигчин Эмма Стоун авлаа.

Үүнээс гадна кино шүүмжлэгч болоод үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан MOONLIGHT кино шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг сэдэвчилсэн кино зохиол, шилдэг кино гэсэн 3 номинацид ялалт байгуулав. Тус бүтээлд ижил хүйстэн хар арьст хүүгийн бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гурван үеийн амьдралыг харуулдаг юм. 

Дашрамд дуулгахад, Оскарын шагналын шилдгийг дуудах мөчид бага зэргийн алдаа гарав. Учир нь ШИЛДЭГ КИНО номинацийг шалгаруулах үеэр LA LA LAND киноны уран бүтээлчдийг дуудаж тайзан дээр гаргасны дараа эндүүрэл болсныг зарлаж, MOONLIGHT шилдгээр шалгарсныг зарласан нь энэ жилийн Оскарын хамгийн том дуулиан болсон юм. 

Ингээд 2017 оны Оскар шагнал гардуулах ёслолын шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг эрэгтэй туслах дүр- Махершала Али /MOONLIGHT/

Шилдэг сэдэвчлэн бичсэн кино зохиол- Барри Женкинс, Тарелл Алвин МакКрэни /MOONLIGHT/

Шилдэг кино- Адель Романск, Деде Гарднер, Жереми Клейнер /MOONLIGHT/

Шилдэг эмэгтэй туслах дүр- Виола Дэвис /FENCES/ 

Шилдэг хувцас загвар- Коллин Этвуд /FANTASTIC BEASTS AND WHERE TO FIND THEM/

Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино- Эзра Эдалмэн, Кэролин Ватерлов /O.J MADE IN AMERICA/ 

Шилдэг гадаад хэл дээрх кино- Ираны найруулагч Асгар Фархади /THE SALESMAN/

Шилдэг нүүр хувиргалт- Алессандро Вертолаззи, Гиорги Грегорини, Кристофер Нелсон  /SUICIDE SQUAD/

Шилдэг дууны найруулга- Сильвен Бельмар /ARRIVAL/

Шилдэг дууны эвлүүлэг- Кевин О”Коннел, Энди Брайт, Петер Грэйс /HACKSAW RIDGE/

Шилдэг кино редактор- Жон Гилберт /HACKSAW RIDGE/

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино- Аллан Бариллара, Марк Сондхэймер  /PIPER/

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино- Байрон Ховард, Рич Мур, Кларк Спенсер /ZOOTOPIA/

Шилдэг тайз засал- Дэвик Васко, Сэнди Рэйнолдс /LA LA LAND/

Шилдэг кино ая- Жастин Хурвиц /LA LA LAND/

Шилдэг киноны дуу- Жастин Хурвиц, Бэнж Пасек, Жастин Пол /LA LA LAND/

Шилдэг зураг авалт- Линус Сандгрен /LA LA LAND/

Шилдэг найруулагч- Дэмьен Шазелл  /LA LA LAND/

Шилдэг эмэгтэй гол дүр- Эмма Стоун /LA LA LAND/

Шилдэг эффект- Роберт Легато, Адам Валдез, Андрей Р.Жонс /THE JUNGLE BOOK/

Шилдэг богино хэмжээний баримтат кино- Орландо вон Эйншидел, Жоанна Натасегра THE WHITE HELMETS

Шилдэг богино хэмжээний кино- Кристоф Диак, Анна Удварди /SING/

Шилдэг анхлан бичсэн кино зохиол- Кеннет Лонерган /MANCHESTER BY THE SEA/

Шилдэг эрэгтэй гол дүр- Кейси Аффлек /MANCHESTER BY THE SEA/

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.