Тэтгэврийн нас ба улс төр

2017 оны 03-р сар 04-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

ОУВС-гийн зээлд хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татварыг нэмэх, мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлж, эрэгтэй 65, эмэгтэй, 60 настай болгох асуудал яригдаж байгаа. Тэтгэврийн насыг нэмэхдээ шууд тав, таван жилээр нэмчихгүй. Жил бүр зургаа, зургаан сараар нэмэгдүүлэх бодлого браьж байгаа аж.

ОУВС-гийн төлөөлөгчидтэй хамтарч хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал мэдээж олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бодит үнэн нь манай нийгмийн даатгалын сан тэр дотроо тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгээрийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Хоёр үндсэн шалтгаан байгаагийн нэгт монголчуудын дундаж насжилт уртасч байна. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Тэтгэврийн насыг өсгөх асуудал өнөөдөр гэнэт бий болсон асуудал биш. Өмнө нь Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхад үед ч тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байсан юм. Тэтгэврийн даатгалын санд 8.8 их наяд төгрөг хуримтлагдах шаардлагатай. Гэвч уг дансанд мөнгө байхгүй аж. Шимтгэлийн мөнгө улсын төсөвт орж, зардал нөхдөг байсан. Тиймээс хуулийг шинэчлэхэд хүрээд буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх шаардлага тулгараад байгаа аж.

Тэгвэл тухайн үед энэ асуудлаар МАН-ынхан ийм байр суурь илэрхийлж байжээ.

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр уг асуудлын талаар өөрийн фейсбүүк хуудсаараа ийнхүү мэдэгдэж байсан юм. Тэрбээр "Тэтгэвэрт гарах насыг эмэгтэй 60, эрэгтэй 65 болгох санаачилгыг С.Эрдэнэ сайд гарган Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлж байх юм. Монгол эр хүний дундаж нас 65 байхад энэ одоо хэнийг доромжилж байна вэ? Насаараа, залуу халуун насандаа нийгмийн даатгал төлж, төлчхөөд буцааж хүртсэн ч юм байхгүй "үх" гэж байгаа юм уу. Энэ ямар "Үхлийн татвар" уу? Ахмадуудаа тэтгэвэрт гаргахгүй шар махтай нь хатаах, залуустаа ажлын байр гаргахгүй "шавар хаалгах" нь яав ч эрүүл бодлого биш ээ. Нийгмийн даатгалын тэтгэврийн сан ингэвэл "дээрэм"-ээс ялгаагүй болж иргэд нийгмийн даатгал төлөхөөсөө хадгаламжиндаа хэдэн төгрөгөө хийсэн нь илүү хожоотой болно" гэж байлаа.

Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт тайлбарлахдаа "Тэтгэврийн нас нэмэх гэж байгааг нийгэмд хүлээж авах сэтгэл зүй байна уу, үгүй, юу. Байхгүй шүү дээ. Бид цаг үеэ мэдрэх ёстой. Хэрэгжихгүй тунхгийн шинж чанартай, хөрсөнд буугаагүй, агаарт явж байгаа бодлогыг батлах ямар шаардлагатай юм бэ. Өнөөдөртөө бодлого бол тулгамдсан асуудал биш. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй байж ахмад настны тэтгэврийн насыг нэмэх тухай ярьж болохгүй биз дээ” гэж байв.

Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар тэтгэврийн насыг нэмэхээр болсон талаар АН-ын бүлэг өнөөдөр байр сууриа илэрхийлэхдээ “АН засаг барьж байх үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал ярихад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан. Гэтэл одоо хэрэгжих хөтөлбөрт тэтгэврийн насыг өсгөх асуудал туссан нь МАН-ын үйлдэл өнөөдөр 180 градус эргэж байна” гэжээ.

Б.Хонгор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.184.195) 2017-03-02 12:13
      • 0
      • 0

      Uls turjij uur hurdeggui udii hursen yumasan odoo ch yostoi yum bodogdoj baih chine ve?....Yachihsan luivarchin huurnuud iim yum hiij suudag bainaa? Niigmiin daatgala tulultiig sain duriin bolgo tegvel...

      Хариулах

    • Нямаа

      (202.131.245.69) 2017-03-02 11:18
      • 0
      • 0

      Эрдэнэ сайд байхдаа нийгмийн даатгалын санг өөрийн сан болгоод шилжүүлчихсэн юм биш үү. Иргэд цалингаасаа төлсөн шимтгэлээ л тэтгэвэр нэрээр буцааж авч байгаа болохоос, улсын халааснаас авах гээгүй биздээ. Залуучууд ажилгүй байхад ахмадууд нь байраа тавьж өгөхгүй бол хэцүүднэ дээ.

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.8) 2017-03-01 20:17
      • 0
      • 0

      Монголчууд минь тийм их өндөр насладаг болоо юу битгий тэгж ард түмнээ шулаач 65-55 хүрж тэтгэвэрт орчихоод хэдэн жил тэтгэвэр аваад үхэх юм ихдээд 2-3 жил л авна ихэнх нь тэтгэвэрт орж чадахгүй л үхдэг шүүдээ

      Хариулах

    • Zochin

      (182.160.5.205) 2017-03-01 19:28
      • 0
      • 0

      Herevee tetgeveriin nasiig nemeh um bol , Ardiin namiinhaniig oftoor ni ungaah heregtei , buh Ard Tumen boslogo gargaad eserguusteh heregtei , denduu arai denduu shiidver bna , bid buhimdaj bna...Huuchinaar ni bailgah heregtei er 60 , em 55 deeree l bna shuu...

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.4) 2017-03-01 17:51
      • 0
      • 0

      Төсвийн газраас тэтгэвэрт гаоаад эргээд төсвийн газарт ажиллаж,хүний нэр нь дээр цалинжаад,төсвийн сахилга бат гэж байна уу?Үүний ард хээл хахуул гэж айхтар юм байна.Ажил олгогч нар эох мэдлээ ашиглаж байгаа нь тэр.Энэ асуудлыг цэгцэлэх хэрэштэйдээ.

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.159) 2017-03-01 16:35
      • 0
      • 0

      Тэтгэвэрт гарах нас хэвээр байх нь зүйтэй ш дээ. Одоо хурдхан тэтгэвэртээ гарахыг хүлээж байгаа хүмүүс зөндөө байгаа. 50 нас байтугай 40 гарсан хүмүүсийг ажилд авах газар байхгүй болохоор 40-55 насныхан цалин ч үгүй, тэтгэвэр ч үгүй байхад тэтгэврийн насыг цааш нэмэх боломжгүй ш дээ. Бас төсвийн байгууллаагад ажиллаж байгаа 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй хүмүүсийг цол хэргэм, албан тушаал харгалзахгүй тэтгэвэрт нь суулгаж, дараагийн залуу хүмүүсийг ажилтай болгож, амжиргааг нь дэмжих хэрэгтэй. Харин хувийн байгууллага хэнийгээ ажиллуулах нь тэдний бодлого байх нь зүйтэй

      Хариулах

    • иргэн

      (202.9.42.14) 2017-03-01 16:04
      • 0
      • 0

      Бүх тэтгэвэр авагсдыг шалгах хэрэгтэй дандаа арын хаалгаар маш өндөр авч байгаа хүмүүс байна асуухаар бүр чиний зүрх хаагдана гээд хэлэхгүй хүн ч байна арай л биш

      Хариулах

    • zochin

      (202.70.46.222) 2017-03-01 14:50
      • 0
      • 0

      Arai ch de.zarim ni 55-tai garh gj huleegd chadhgui munh busiig uzuulj bn.Nastaichuda zowooj zaluuchuudiig ajliin bairgui yaj amidar gj bgambe. 55-s hoish ajliin yamar buteemj gardgii.zaluu hunii erch huch uls orond maani hergtei.Uur arga zam haih heregtei sh dee.

      Хариулах

    • Тэтгэвэр авагч

      (66.181.177.221) 2017-03-01 13:14
      • 0
      • 0

      Танар юмаа мөн олж дээ.Бидний ажил хийж 20 хэдэн жил тушаасан мөнгөлөг хаачив.Амьдралдаа ажил хийж үзээгүй хүсүүлийн 800.0- 1000.0 төгрөг ний тэтгэвэр өгөөд бх аар наадах сан чинь хоосхолгүй яахавэ. Заль мэх танил талаа харж тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийгар буцааж сандээр нь хий тэгвэл асуудалгүй үнэн мөнөнөөх нь 55.60 тал тогтоо!!!!

      Хариулах