Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн гэрээг сунгалаа

Twitter Print
2017 оны 02-р сар 24-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрснийг Монголбанк өнөөдөр мэдэгдэв.

Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв.

Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд  чухал ач холбогдолтой юм.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.