Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдыг шагналаа

Twitter Print
2017 оны 02-р сар 24-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт 22 албан хаагчид төрийн одон медаль гардууллаа. 

Тодруулбал, Алтан гадас одон 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одон 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2, Цэргийн гавьяаны одон 3, Цэргийн хүндэт медаль 3, Хөдөлмөрийн хүндэт медаль 7, Санхүү банкны тэргүүний ажилтан 1 хүн тус тус шагнуулав.

Алтан гадас одонгоор 

-ОӨУБЕГ-ын жолооч М.Болд, ХХЕГ-ын Хилчин спорт хорооны дасгалжуулагч Ж.Даваасүрэн,

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Х.Цэрэнхорлоо,

-Монголын өмгөөлөгчдын холбооны өмгөөлөгч Н.Чимгээ нар, 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 

-ХХЕГ-ын ахмад ажилтан Г.Аюулгүй,

-ХСИС-ийн хангамж үйлчилгээний албаны дарга Ж.Булгантамир,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 

-ОӨУБЕГ-ын мэргэжилтэн Ц.Болормаа,

-ЦЕГ-ын ахмад ажилтан Л.Билгээ,

Цэргийн гавьяаны одонгоор 

-ШШГЕГ-ын Хяналт, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч Х.Батмөнх,

-ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Даваадорж,

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Н.Энхбаатар нар,

Цэргийн хүндэт медалиар 

-ЦЕГ-ын Авто баазын инженер Б.Цэвэл,

-ШШҮХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Хос-Эрдэнэ,

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ц.Туяацэцэг, 

Хөдөлмөрийн хүндэт медалиар 

-АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн, 

-ХСИС-ийн тэнхмийн эрхлэгч П.Цацрал,

-ШШГЕГ-ын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрын ажилтан Д.Эрдэнэцэцэг,

-Тус газрын Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажилтан И.Мөнхчимэг,

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ц.Цогтбаяр,

-Гадаадын иргэн харьяатын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганчимэг,

-ШШҮХ-ийн шинжээч эмч С.Одончимэг нар,

-Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдгээр ОӨУБЕГ-ын мэргэжилтэн Ц.Ганчимэг нар шагнууллаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.