Цагаан сарын барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ

Twitter Print
2018 оны 02-р сар 06-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жил 54 дэх жилтэйгээ золгож буй Улсын баяр наадмын дараа орох чансаа өндөр барилдааны сонин хачнаас хүргэе.

Тус барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа (тэргүүн байрын төлөө 14 удаа шалгарсан) түрүүлсэн нь дээд амжилтад тооцогддог. Тэгээд зогсохгүй энэ барилдаанд 15 жил завсаргүй их шөвөгт шалгарсан нь өдгөө ч эвдэгдээгүй. Мөн алдарт аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар 22 насандаа заан цолтойдоо түрүүлж байв. Энэ нь хамгийн залуудаа уг барилдаанд түрүүлсэн амжилт юм. Харин Их аварга Х.Баянмөнх 18 удаа тус барилдааны их шөвөгт үлдсэн нь бас нэгэн дээд амжилтад тооцогддог.

Энэ барилдаанд аварга цолтнууд ихэвчлэн түрүүлдэг. Тэгвэл аварга цолонд хүрээгүй таван бөх тус барилдаанд түрүүлсэн нь улсын арслан Л.Сосорбарам, харцага Ч.Өвгөнхүү, арслан Б.Ганбат, гарьд И.Доржсамбуу, аварга Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар юм. Улсын цолгүй байхдаа түрүүлсэн хоёр бөх нь отгон аварга Ч.Санжаадамба (цэргийн арслан цолтой байв), аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар юм.

Мөн улсын цолгүй үзүүрлэсэн хоёр бөх байдаг нь арслан Б.Ганбат, заан Ц.Магалжав нар юм. Тус барилдаанд аймгуудаас Хэнтий 13 түрүүгээрээ тэргүүлдэг бол Төв аймаг 12, Увс 11, Өвөрхангай тав, Архангай дөрөв, Булган, Сүхбаатар аймаг хоёр түрүү хүртсэн бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас нэг түрүү хүртэж байв. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ Улсын баяр наадамд түрүүлсэн 22 тохиолдол байдаг.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.