Том хүмүүсийг ч эргэлзүүлдэг эгшиг гээгдэх, гээгдэхгүйн дүрмээс...

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Эгшиг гээгдэх, гээгдэхгүй дүрмээс нэг зүйлийг онцлон тайлбарлая. Том хүмүүс ч эргэлзээд байдаг тул ойлгочихвол амархан.

Цагт нэрийн (хуучин үйлт нэр гэдэг байсан)

-САН (4),

-(ДАГ) (4) гэсэн залгаврыг эгшиг юм уу, эгшигт гийгүүлэгч (М н г л б в р буюу Монгол баавар)-ээр төгссөн үгэнд залгахаар -САН нь СН болж, ДАГ нь ДГ болж, дунд нь байсан балархай эгшиг гээдэнэ.

Жишээ нь: ав+сан+ы = авсны, өг+сөн+ ий=өгсний, ярь+даг+аар=ярьдгаар гэх мэт.

Харин заримдаг гийгүүлэгч (т д ж ш ц ч з ж х с буюу Цоожоо засаад тушаачих)-ээр төгссөн үндсэнд залгахад гээгдэхгүй.

Жишээ нь: оч+сон+ы=очсоны, буц+даг+аар = буцдагаар гэх мэт.

Яг ийм (САН, ДАГ)-т холбогдсон онцолсон дүрэм байхгүй боловч гээгдэх эгшгийн дүрэмд эхнийх нь хамаатай бол 2 дахь нь заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч эгшигтэй орно гэсэн дүрэмд хамаараад балархай эгшиг гээгдэхгүй байгаа юм.

Ш.Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Yamar sanaatai yum be?!

      (51.9.54.194) 2018-07-26 02:33
      • 0
      • 0

      Huuhed baituugai bid mangartah bolj dee. Yuunii chini Tsagt neg mer gej...

      Хариулах

    • Монг

      (77.242.87.121) 2017-10-29 21:28
      • 0
      • 1

      Захиран тушаах төлөвт буй (залга, ав, өг, ир, заа, зар, худалд, торд ...) үйл үгэнд -сан, -сэн, -сон, сөн; -даг, -дэг, -дог, -дөг дагаварыг залгаад үйл үгийг өнгөрсөн ба байнгын цагийн төлөвт шилжүүлсэний дараа (залгасан, ирсэн, өгсөн, тордсон...) ард нь заахын тийн ялгалын -ыг, -ийг, -г дагавар, гарахын тийн ялгалын -аас, -оос, -ээс, -өөс дагавар, үйлдэхийн тийн ялгалын -аар, -оор, -ээр, -өөр дагаварыг залгаж, (залгасаны, ирсэнээс, өгсөнөөр, тордсоныг...) үйл үгийн төлөвийг л өөрчилнө. Харин аль ч үгээс ямар ч эгшиг үсгийг гээхгүй. Тухайн үг заримдаг гийгүүлэгч, эгшигт гийгүүлэгч, эгшиг үсэг зэрэг ямар үсгээр төгссөн нь хамаагүй.

      Хариулах

    • Зочин

      (66.181.165.130) 2019-04-17 10:57
      • 0
      • 0

      Хэдийний, ямар тушаал шийдвэр байдаг вэ?

      Хариулах