Дэлхийд түгээд байгаа Конмари аргаар эмх цэгцтэй амьдарч эхэлсэн нь

Twitter Print
2017 оны 10-р сар 05-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Хичнээн залхуу, хэдэн үеэрээ эмх замбараагүй залхаг амьдарч ирсэн ч бай, зав зай нь олддоггүй хүн ч бай цэгцтэй цэвэр цэмгэр амьдрах боломжтой гэдгийг ойлгуулсан маш сайн ном уншлаа. Энэ бол “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” гэх Япон бүсгүй Мари Кондо (Конмари)-гийн бичсэн ном юм. Конмари өөрөө зохиож бий болгосон гэрээ цэвэрлэж эмх цэгцэнд оруулах Конмари арга нь бүх зүйлээ тодорхой хэдэн ангилалд хувааж үзээд тус бүрээр нь цэгцлэх бөгөөд хувцаснаасаа эхлэж учрыг нь олох арга. Ердөө хоёр үндсэн арга хэрэглэх ба нэгдүгээрт хэрэггүй зүйлсээ хаяна. Хоёрдугаарт үлдсэн зүйлсдээ тус тусын байр оноож түүндээ хураах арга юм. Ингээд энэхүү аргаар би гэдэг хүн хэрхэн цэгцтэй амьдарч эхэлснээ хуваалцая.

Эмх замбараагүй байдлаас салсан нь

Хувцас

Конмари аргаар эхний өдөр хувцаснуудаа хоёр цагийн дотор эмхэлж цэгцлээд дуусчихаад сууж байна. Бүх хувцсаа газар овоолоход нэг том хувцсан овоо бослоо. Энэ ганц биеэнд яасан ч их юм цуглуулаа вэ дээ. Тэгээд харах нь ээ сүүлийн үед хэдэн хар цамц, хар өмд л углаад гүйгээд байгаагаас өөр зүйлс өмсөхгүй байгаа атал надад өнгө өнгийн юбка, далайн эргийн бикини, хэзээ өмсөх нь бүү мэд партины хувцаснууд, янз янзын хүзүүний алчуурууд, даавуун цүнхнүүд, урт даашинзнууд гээд л олон төрөл хувцас байх юм. Нэг ёсондоо газар бүх юмаа овоолсноор өөрт хэр хэмжээний хувцас байгаа түүнд дотроос адил төстэй загвартай нь хэд байна гэдгийг ялгаж салгаж харсан гэсэн үг.

За тэгээд зөвхөн өөрийн дуртай намайг аз жаргалтай болгодог хувцаснуудыг авч үлдэн бусдыг нь өдийг хүртэл надтай хамт байсанд нь талархаад салах ёс гүйцэтгэлээ. Эхний үе шат буюу хаях үе шатыг давлаа. Эмх цэгц бол өөрийн дуртай, таалагддаг зүйлүүдээрээ өөрийгөө хүрээлүүлэн түүндээ сэтгэл ханах явдал шүүдээ. Өдийг хүртэл ойлголт тааруу байснаас хийсэн буруу сонголтууд болох хоёр жилээс дээш өмсөөгүй, огт өмсөөгүй, таалагддаггүй, дахиж өмсөхгүй хувцаснуудаа хаясандаа. Хаяхын тулд хувцас нэг бүрээ барьж яагаад үүнийг авсан билээ цаашид өмсөх үү гэдгээ өөрөөсөө асуун надад таалагддаг цаашдаа өмсөх хувцаснуудаа өөртөө үлдээсэн.

Хаяхад нэг цаг бүтэн харин эвхэж янзалж байршлыг нь олж тавихад дахин нэг цагийг зарцууллаа. Номноос уншихад хаях үйл явц тун амархан мэт санагдаж байсан бол яг хувцсаа хаях гэхлээр ээж авж өгсөн эсвэл өөр оронд явж байгаад дурсгал болгож авсан футболка энэ тэрийг гартаа бариад хаях эсэхээ шийдэхэд үнэхээр хэцүү юм байна лээ. Хэдий загвар нь хуучираад багадаад өмсөхөөргүй болсон байсан ч дурсамж түүхийг хогийн савруу хийж буй мэт санагдах хэд хэдэн эмошианал мөчүүд тулгарч байлаа. Тиймдээ ч аав ээжийнхээ надад зориулан алс орноор авчирсан зүйлсийг нь хаясангүй ээ.(Үнэхээр надад таалагддаг болохоор тэр) Дараачаар нь хамгийн сонирхолтой хэсэг буюу эвхэж янзлан байрыг нь онооход харин ч их сонирхолтой байлаа.

Конмари аргаар бага зай талбайд их хувцсыг хийж бүгдийг нь хэзээ л бол хэзээ аваад өмсөхүйц байдлаар нүдэнд ил тавьсан нь их гоё. Өөрийгөө новшгүй бага хувцастай гэж бодсон чинь өрөөнөөс маань хувцас гэхэд л хоёр уут дүүрэн гардаг байна шүү. Яг хоёр уутаа гаргаад хараад эргээд нэг харахад хаямааргүй нэг тийм гунигтай сэтгэлд таагүй мэдрэмж төрж байлаа. Тэгээд хамт цаг хугацааг өнгөрөөсөнд баярлалаа гээд бүгдийг нь орхисон доо. Мөн хаях шийдвэр гаргах үедээ хувцас нэг бүрт талархал илэрхийлсэн болохоор сэтгэлд арай хөнгөн байдаг юм байна.

За тэгээд өрөөндөө буцаж орж ирээд хувцасны шкафаа нээж шургуулгаа татахад ярайтал эвхсэн эмх замбараатай зөвхөн миний дуртай хувцаснууд нүднээ ил тусахад сэтгэл хөнгөрөөд өөрийн эрхгүй бие хөнгөрөх шиг боллоо. Хувцасны цэвэрлэгээ бол нэг эхэлчихэд хурдан дуусах боломжтой хамгийн зөв эхлэл байлаа дараачаар нь номоо цэгцлэх хэсэг рүү орлоо. Энэ туршлагаас үзэхэд хувцсыг зөв хадгалахын тулд дамнуурга тавиуртай бус шургуулгатай шкафыг сонгох нь тун зүйтэй юм байна. Дээр дээрээс нь давхарлан хичнээн сайхан өрж эвхсэн байсан ч яарсан үедээ нэг хувцас татахад бүгд нурж унахаар нь ямах их бухимдал төрдөг гэж санана. Амандаа бувтнасаар буцааж бүгдийг нь чихчихээд гарах үе зөндөө байсан ч Конмари аргаар эвхсэн хувцас тэгж эмх замбараагаа алддаггүй юм байна.

Ном

Өөрийн туйлын дуртайгаа авч үлдээд хаяхад гэмгүй хэзээ нэгэн цагт уншина гэж хадгалсан ч уншдаггүй юм байна. Уншина гээд гурван жилийн өмнө авсан цоо шинээрээ шашны урсгалын тухай ном нэг л онцгүй хүйтэн мэдрэмж өгдөг болохоор нь уншихаасаа өнгөрсөн гэдгээ мэдээд хаячихлаа. Уншаагүй номнуудаа нэн даруй унших үүднээс нүднээ ил тавьлаа.

Бичиг цаас

Бүгдийг нь устгах зарчмаар ажиллахад буруудахгүй юм байналээ. Төлбөр тооцооны баримтууд, хугацаа нь дууссан гэрээнүүд, хичээлийн материалуудаасаа нэг мөсөн салж эмх цэгцтэй хоёр хавтсанд хураангуйлж хичээл сургуультай холбоотой, амин хувийн хэрэгцээт гэж хувааж эмхэллээ.

Жижиг хэрэгслүүд

Гоо сайхан, нүүр будалтын хэрэгсэл, гоёл чимэглэл, залгуур техник хэрэгсэл болоод  бусад нөөцүүд

Хэрэглээд хоёр гаруй жил болсон ч одоог хүртэл дуусаагүй бүтээгдэхүүнүүд байнга хэрэглэдэггүй хумсны будаг, сам ээмэг зүүлтнүүдээсээ салсандаа. Хамгийн сонин нь шүдний оо 5, татуурга 4, нойтон хуурай салфетка тус бүр 4 ширхэг, үсний боолт 100-аад ширхэг гарч ирсэн гээд бод доо. Дуусчих вий гээд ихийг нөөцөлсөн бололтой. Тэгсэн мөртлөө өдөрхөн цүнхэндээ салфетка байхгүй болохоор хүнээс асуугаад явж байсан юм даа. 

Конмари аргаар нэг дор бүх юм аа ил тавьж гаргаж ирж байгаад бүгдийг нь харах тэр мөчид өөртөө ямар олон зүйлстэйгээ ойлгож дахиж тэр төрлийн юмыг авах шаардлагагүйгээ мэддэг юм байна.

“Конмари” аргыг хэрэглэж эхэлснээр би:

  • Бүх эд зүйлсдээ байр оноож зөвхөн тэндээ байрлуулж сурж байна.

  • Орой гэртээ ирээд цүнхээ хоослоод доторх зүйлсийн тус тусын байрлалд тавьж сурж байна.

  • Гэртээ ирэхдээ сайнуу гэр минь, өрөө минь  гэж мэндчилж байгаа.

  • Авсан зүйлээ тэр даруйд нь хурааж байранд нь хийж байгаа.

  • Хоолоо идэж дуусангуутаа аяга тавгаа угааж байгаа.

  • Уншсан номоо тавиурт тавьж богино хугацаанд номын тэмдэглэл бичиж байна.

  • Гэрээс гарахдаа цэвэр цэмцгэр үлдээж байгаа. Нэг аяга ч байвал угаачихаад гарахаар буцаж ирэхэд энд тэнд цэвэрлэх юм үзэгдэхгүй сэтгэлд таатай байгаа.

  • Хэрэглэх гэж авсан зүйлээ тэр дор нь хэрэглэж эхлэж байгаа.

  • Хогоо ойр ойр хаяж байгаа.

  • Бас нэг зүйлийг бүрэн гүйцэд дууссаны дараачаар дараагийн зүйлийг хэрэглэж эхлэх нь олон новшинд дарагдахаас сэргийлэх арга юм байна гэдгийг ойлгож байна.

  • Одоохондоо тооцоогүйгээ нэмж хувцас авах хүсэл төрөхгүй байна.

  • Яг ямар загвартай хувцас яагаад хэрэгтэйг эхлээд сайн бодчих нь зүйтэй юм байна.

  • Гэрэл зурагнуудаа угаалгаад ном хийж хадгалж байгаа.

  • Өрөөндөө хүссэнээрээ лаа асааж байгаа. Надад сайхан мэдрэмж өгдөг юм.

  • Дуусгаагүй тэмдэглэл постуудаа бичиж гүйцээж байгаа.

  • Гэрээсээ гарахдаа хувцаснуудаа эвхээд шүүгээндээ хийж байгаа.

  • Ил хувцас орхихгүй байгаа.

  • Өрөөгөө тогтмол агааржуулж байгаа.

  • Илүү их ном уншмаар санагддаг болсон.

  • Бусад хүмүүсд ч эмх цэгцтэй байдалтай болоход нь туслахсан гэж үргэлж хүсэх боллоо.

  • Уух эм витаминуудаа өдөр өдөрт нь хуваагаад жижиг саванд хийж байгаа.

  • Талархсан сэтгэлээ тэр даруйд нь илэрхийлдэг болоод байгаа.

Эцэст нь хэлэхэд эр эм ялгаагүй өөрсдийгөө хүндлээд өөрийн хүссэн өөрийн дүр төрхөө бүтээхийн тулд өөрийн гэр, өрөө, булан хэсэгтээ эмх цэгцийг авчрахад туслах энэхүү номыг заавал уншаарай гэж зөвлөе. Алийн болгон заваан залхаг суухав дээ. Хүн харахаар цэвэрлэсэн болж өөрийгөө хуурахаа болъё. Нэг мөсөн цэгцэрцгээе!

Мөн зохиолчийн ярилцлага болоод түүний хувцсаа хэрхэн зөв эвхэх аргийг доорх бичлэгээс үзээрэй.

Номон дээр гарах бүгдийг та түүний энэхүү бичлэгүүдээс хангалттай олж авж чадна.

Youtube-konmari method гээд хайж эмх цэгцтэй амьдрах болсон хүмүүсийн бичлэгүүдийг бас үзэж болно.

Т.Тэргүүнжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-23 12:07
      • 0
      • 0

      Баярлалаа. Сайхан зөвлөгөө байна.

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-23 12:07
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-23 12:07
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-23 12:07
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-23 12:07
      • 0
      • 0

      Баярлалаа. Сайхан зөвлөгөө байна.

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-23 12:07
      • 0
      • 0

      Баярлалаа. Сайхан зөвлөгөө байна.

      Хариулах

    • Зочин

      (124.61.204.156) 2017-07-10 00:35
      • 0
      • 0

      Кондог уншаад ....би их олон хүүхэдтэй бс замбараагүй нөхөртэй хүн л дээ...би санаагаа ойлгуулах гж нөхөртөө хэрэндээ хичээлээ ...нөхөр маань үнэхээр эмх цэгц гэдэг үгийг мэдэхгүй хүн бололтой...сүүлдээ муудалцаад тэгсгээд дуусгасан...хүүхдүүдийн хувьд бага сагаар зааж өгөөд бгаа..их хөөрхөн гутлаа хайрцагандаа хийж тавиад ..цүнхээ байранд нь өлгөөд...гхдээ хүүхдийн нэг хэцүү юм нь өдөр шөнөгүй цаас хяргаж нааж тоглох эсүл баахан харандаа тарааж ирээл дүүрэн зураг зурах...манай бага бол өдөр шөнөгүй бандаашаа солино ...доороо хаяаатай...бага нь шүүгээ онгойлгоод хураасан бүхнийг маань тарааж гарна...хүүхдүүд маань их бага л даа...хамгийн бага нь л 3н настай ..тэгээд 5..7 гээд...үнэндээ кондог уншсан ч яахаа мэдэхгүй хэцүү бнаа...шантарч бна

      Хариулах

    • Зочин

      (124.61.205.209) 2018-08-06 20:49
      • 0
      • 0

      Хоёулаа төстэй амьдралтайм бна даа...би кондог уншаад эхлээд өөртөө хэрэгжүүлэхээр болсн...нөхөр бол үнэн замбараагүй нөхөр...хүүхдүүд маань цаас хяргана..дунд маань байнга банжаа солино...манай бага одоо 4тэй..ккк

      Хариулах

    • lana

      (43.242.241.218) 2017-08-09 19:00
      • 0
      • 0

      hehe huurhun ym bee. bi ch bas tostei l ym .zavaarad bgad bh uneher hestuu shu .

      Хариулах

    • Монгол хүн

      (202.70.46.219) 2017-06-14 20:37
      • 0
      • 1

      Юу яасан дэлхийд түгсэн конмари арга. Монголчууд бид чинь эмх цэгцийг хар багаасаа л суралцдаг, үр хүүхдүүддээ өвлүүлж зааж сургасаар ирсэн. Ээжээрээ бүх юмаа хийлгэж бэлдүүлчихдэг, аягаа ч угааж чаддаггүй улс орны хүүхдүүдэд бол чухал л байх

      Хариулах

    • Сэтгэгдэл

      (182.160.2.182) 2017-06-14 07:54
      • 0
      • 1

      Энэ нөхөр угаасаа л баахан юм цуглуулаад замбараагүй эмх цэгцгүй нөхөр байждээ монгол эмэгтэйчүүд угаасаа л ийм замбараагүй эмх цэгцгүй байдлыг үзэж чаддаггүй дор дор нь ялгаал эмхлүүлчихдэг шүүдээ ядаж л өдөр бүр гэрээ цэвэрлээд аягаа дор дор нь угаачдагдаа сүйд болоод байх юм алга гэхдээ заримд нь өгөөжтэй л юм.Замбараатай сурвал хэнд ч хэрэгтэй.

      Хариулах

    • Suugii

      (5.172.255.57) 2017-02-23 18:13
      • 0
      • 0

      Mash goyo manaihan suraad avbal hyyhdyyded bagsh nar zaaval saihan enh zambaraatai bolj usnu duu

      Хариулах