НАСА агентлаг амьдрах боломжтой долоон гараг илрүүлжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 03-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

НАСА-гийн сансар судлаачид хэмжээний хувьд дэлхийтэй ижил төстэй, нарны аймгийн гадна орших долоон гарагийг нээжээ. Сонирхолтой нь эдгээр долоон гарагуудын гуравт нь амьдрал байх боломжтой гэж таамаглаж байна. 

Эрдэмтдийн мэдээлж байгаагаар бяцхан одыг тойрон эргэлдэх долоон гараг хэмжээний хувьд бүгд дэлхийтэй ижилхэн бөгөөд сансар судлаачдын таамаглаж байгаа дээрх гурван гараг дээр ус, далай байгаа тул амьдрал байх боломжтой гэж үзээд байгаа юм.

Долоон гарагийн тойрон эргэж байгаа одой од нь манай галактикт байрладаг, дэлхийгээс холгүй 40 гэрлийн жилийн зайд оршдог, мөн хүйтнээс гадна түүнийг тойрон эргэж байгаа долоон гарагийн агаарын хэм нь дэлхийтэй төстэй гэж мэдээлжээ. 

Бяцхан одыг сансар судлаачид Траппист-1 гэж нэрлэж, тойрон эргэж буй гарагуудыг A-G хүртэл нэрлэсэн байна. Траппист-1 одыг тойрон эргэдэг гурван гарагийг өнгөрсөн жилүүдэд нээсэн бол нэмж дөрвийг нээгээд байна. Амьдрал байх боломжтой гарагууд нь одноос хол байрлаж, e f g гарагуудын гадаргын ихэнх хувийг ус эзэлж байх боломжтой учраас амьдрал бий гэж судлаачид үзсэн аж.

Дээрх долоон гарагийн зургаа нь улаан өнгийн одой одоо тойрон эргэхдээ ойролцоогоор 1,5-12 өдөр зарцуулдаг. Өөрөөр хэлбэл нар дэлхийг тойрон эргэдэгээс асар богино хугацаанд эргэдэг гэж тооцохоор одтойгоо тун ойрхон байрладаг байна.

Амьдрал байх боломжтой хэмээн таамаглаж байгаа гарагууд дээр өдөр хэрхэн өнгөрдөг талаарх мэдээлэл судлаачдын сонирхол татсаар байга юм. Тухайлбал манай дэлхий дээр үд дунд болж байх үеийн гэрлээс 200 дахин бага гэрэл шинэ гарагуудын үд дундад гэрэлтдэг байна. Өөрөөр хэлбэл өдөр нь манайд нар жаргаж байгаатай адил харанхуй байдаг гэсэн үг. 

Түүнээс гадна долоон гарагийг тойрон эргэж байгаа одой одны тухайд хэмжээний хувьд нарнаас жижиг, бархасбадь гарагтай хэмжээний хувьд төстэй, татах хүч нь маш хүчтэй учраас гарагуудын амьдрал хачирхалтай өрнөдөг хэмээн судлаачид тодорхойлжээ.

Траппист-1 одыг тойрон эргэх долоон гараг бол сансар судлалын түүхэнд нээсэн од тойрон эргэлдсэн хамгийн олон гараг юм. Эдгээр гарагууд дээр чухам ямар амьдрал оршин тогтнож байгааг бүрэн тогтооход 2018 онд ашиглалтад орох JWST (James Webb Space Telescope шаардлагатай бөгөөд түүнийг ажиллагаанд орохыг хүлээж байна гэж хэвлэлүүд бичжээ.

Сэтгүүлч С.Чулуунцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.