С аминдэмийн тухай

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

Энэхүү аминдэмийг мэдэхгүй хүн байхгүй байх. Дэлхий дээр хамгийн их өргөн хэрэглэгддэг аминдэм бол яах аргагүй С витамин мөн. Харамсалтай нь энэхүү чухал аминдэмийн хүч чадал, үйлчлэх цар хүрээний тухай бүрэн мэдээлэл тэр бүрий олны хүртээл болж чаддаггүй нь харамсалтай.

Бага зэрэг түүх сөхье. Albert Szent-Györgyi (1893-1986) Унгарт төрсөн, Герман Голландад биохимич мэргэжлээр мэргэшсэн эрдэмтэн 1930 оны үед аскорбины хүчил буюу олонд танигдсанаар С витаминыг цэвэр байдлаар гарган авчээ. Үүнээс өмнө Axel Holst and Theodor Frolich нар С аминдэмийг анхдагч хэлбэрээр нь 1907 онд олж нээж байжээ.

Бид бүхний мэддэгээр ханиад томуу тусахад ямар нэгэн антибиотиктой хамт С аминдэмийг нэмэлт болгон бичиж өгдөг. Харин тэр антибиотик нь үнэхээр хэрэгтэй юу гэдэг асуулт олон хүнд төрж байсан байх. Ямар ч байсан энэ нь хүний биед ямар ч сөрөг нөлөө өгөлгүйгээр биеэс гараад арилдаг эд биш нь тодорхой. Үүнийг мэдэхийн тулд уг эмийнхээ заавар дээрх эсрэг заалтуудыг уншихад хангалттай. Түүний урт нь эмийн эерэг үйлчилгээнээс хамаагүй урт байх нь олонтаа. 

Харин С аминдэмийн хувьд ямар нэгэн нэмэгдэл, эсвэл эмчилгээний хавсарга төдийгөөр л ойлгодог, хэрэглэдэг. Цусан дах аминдэмийн агууламж 70 мкм/л -ээс бага болоод ирэхэд бөөр С амидэмийг гадагш нь шээсээр гаргаж алдалгүй эргэн шимж, биед байх ёстой С аминдэмийг зохих түвшинд нь барьж байхыг эрмэлздэг. Харин хэт их болох үед бөөр илүүдэл С аминдэмийг шээсээр гадагшлуулж эхэлдэг.

Насанд хүрсэн хүний нэг өдрийн С аминдэмийн хэрэглээг маш багаар тогтоосон байдаг гэнэ. Гэтэл олон эрдэмтдийн олон жилийн судалгаа практикаар С витаминыг их тунгаар хэрэглэсэн үр дүн тайланг интернэтээс олж уншиж болно.

Robert Cathcart нь өндөр тунгаар 11 000-аас ч илүү өвчтөнүүдийг эмчилсэн байна. Түүний ажигласнаар хүний бие ямар нэгэн үрэвслийн үед, мэс засал хийсний дараа, элдэв халдварын үед С витамины хэрэглээ нь маш их болдог байна. Өөрөөр хэлбэл цусан дах С-ийн хэмжээ эрс буурдаг гэсэн үг. (Cathcart R F. Clinical use of large doses of ascorbic acid. 1976 San Francisco )

Энэ нь биед шаардлагатай С-ийн хэмжээг яг таг тогтоох боломжгүй гэдгийг харуулж байна. Уг эрдэмтэн маань хүний биеийн С аминдэмийг хүлээн авах чадвар нь эрүүл үедээ бага боловч, өвчилсөн үедээ арав дахин ихэсдэгийг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл эрүүл үед 2 гр С аминдэм нь дотуур хэрэглэсэн буюу амаар уусах үед гүйлгэх шинж илэрч байсан ба уг хүн нь хүнд өвчтэй үед 30 гр хүртэл өндөр тунгаар өгөхөд гүйлгэх суулгах байдал илрээгүй байна. Энэ нь маш сонирхолтой хийгээд маш бага судлагдсан үзэгдэл болой. ( Robert F Cathcart, Vitamin C, titrating to bowel tolerance, anascorbemia, and acute indused scurvy. 1981)

С витаминыг бие махбодь хүлээж авах дээд хязгаарийг тогтоох хялбар арга бол 1 юмуу 2 цаг тутамд С аминдэмийг уух тунг нь бага багаар нэмсээр, зөөлөн гүйлгэх шинж илэрмэгц тунгаа 1 гр-аар багасгана. Яг энэ хэмжээ нь тухайн хүний тухайн нөхцөлд (эрүүл буюу өвчтэй) таарсан хамгийн тохиромжит хэмжээ, тун гэж авах нь зөв байдаг хэмээн олон судлаачид үздэг байна.

Жишээ нь ДОХ-той өвчтөнүүдийн бие 100 000 мг буюу 100 гр С аминдэмийг өдөрт хүлээж авч чаддаг, өөрөөр хэлбэл биед нь сөрөг нөлөө үзүүлэлгүй үйлчилдэг байна. Гэх мэтчилэн олон арван өвчинд С витаминыг маш өндөр тунгаар хэрэглэдэг байна. 

Одоо олон хүний эргэлздэг С аминдэмийн сөрөг нөлөөний тухай эдгээр эрдэмтэдийн дүгнэлтийг хүргэе. 

Бөөрөнд чулуу үүсгэдэг. Харин дээрх эрдэмтэд бөөрний чулууг эсрэгээр нь С витаминаар арилгаж уусгах эмчилгээг хийдэг байна. Тэгээд ч бөөрөнд С аминдэмээс үүдэн чулуу үүсэж буйг баталгаажуулсан тодорхой судалгаа байдаггүй байна. 

Хортой. Харьцангуйгаар С нь бусад эмүүдээс хорт чанар нь маш бага. Жишээ нь: Парацетамол нь элгийг хамгийн их хордуулдаг. С нь үгүй. Бас С витамин нь дотуур их тунгаар хэрэглэсэн үед гүйлгэх байдалтай. Гэхдээ тунгийн хэмжээ нь дээр хэлснээр эрүүл болон хүнд өвчтэй гэдгээс хамаарч өөрчлөгддөг. Ямар ч байсан гадны орнуудад С аминдэмийг судсаар голдуу олон өвчинд хэрэглэдэг ажээ. Хавдар, биеийн хордлого тайлах, хүнд металыг биеээс цэвэрлэж гаргах зэрэгт ашигладаг. Мөөгөнд хордсон хүнд С витамин өгөөд амийг нь аварсан тухай ч бас бий.

Тэгэхээр С витамин нь маш олон талын ашигтай амин дэм юм. Бас С аминдэмийг бага багаар олон удаа уух нь биед илүү шингэж шимэгддэг гэж бичжээ.

Анхаарах зүйл: Дээр хэлсэнчлэн С аминдэмийг судсаар хийдэг гэж. Энэ нь аскорбины хүчил (ascorbic acid) биш, харин sodium ascorbate хэлбэрээр байгаа С юм. Манай урд хөрш Хятадад том зааланд олон хүн дусал залгуулаад сууцгааж байдаг нь голдуу С витамин дуслаар хийлгэж байгаа нь тэр юмсанж. Учир нь үнэ маш хямд, сөрөг нөлөөгүй бас дархлааг сайжруулж хорыг гадагшлуулагч олон талт үйлчилгээтэй учир тэгж олноороо хийлгэдэг ажээ. 

Мэдээж байгаль дээрх хэлбэрээрээ буюу жимс ногоонд байгаа С нь хамгийн сайн хэлбэр нь. Гэхдээ одоо цагийн бордоо мэтээс болоод натурал витамин агуулсан жимс ногоо бараг л байхгүй болж байна. Тиймээс манайхан аль болох С аминдэмийг бага багаар тогтмол хэрэглэж байвал маш хэрэгтэй гэдгийг их багагүй анхаараарай. Анхнаас нь дархлаагаа сайн байлгаж чадвал олон янзын эм антибиотикоор өөрийгөө болон үр хүүхдүүдээ хордуулахгүй байх боломж байна шүү.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.