Г.Золбоотыг Гавьяат цол тэмдгээр шагнахаар болжээ

2017 оны 02-р сар 23-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Сар шинийн баярын өмнө Төрийн хүндэт шагнал хүртэх алдартнууд тодорч эхэллээ. Жүжигчид дундаас Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг Г.Золбоотод олгохоор болжээ. Тэрбээр маргааш энэхүү шагналыг авах юм.

Тэрбээр “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжгийн Жоу Чуны дүрийг бүтээж 2000 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Түүнээс хойш өнөөг хүртэл алтан тайзаа, дэлгэцийн урлагаа орхиогүй билээ. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байсан бөгөөд урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдаа 40 гаруй дүр бүтээжээ. 

Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь. Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал, “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж “Овжин охид”, “Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан байдаг.

Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 130–аад дүрийг бүтээж, амилуулсан гэх юм билээ.

Жүжигчин хүн аль ч салбарт хөрвөж чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг тэрээр сүүлийн 10-аад жил хошин урлагийн “Шилдэг өнгө” хамтлагт хүч үзэж буй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.