Хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэггүй 10 муу арга

2017 оны 04-р сар 21-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

1. Алга амтлуулахуй - Хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно.

2. Албадахуй - Хүчээр түрээ барихыг зөвшөөрч, зөвхөн бусдын ам харна.

3. Зандрахуй - Чанга дуундаа хүч оруулан элэгсэг дотно үгийг мартана.

4. Дуулгавар шаардахуй - Дарамтыг дааж ядан тээж, доогуур харцтайгаар номхон хүлцэнгүйг сайшаана.

5. Үглэхүй - Үгийн тансаг нарийн утга, уянгыг ухан, чих нь “ёроолгүй сав” мэт ямар ч үнэт зүйлсийг эс тооно.

6. Өөлөхүй - Сайнтай, муутай сав дүүрдэг хорвоод зөвхөн хар бараанд гярхайтаж, гэгээнийг нээх мэлмий бүдгэрнэ.

7. Ёс суртахуундахуй - Номхон сургаалд идээшилж, наснаасаа хэтэрсэн “аавын цээж” болж, бүхнийг голно.

8. Хахуулдахуй - Олз ашигт хэт шүтэж, өчүүхэн тусыг ч мөнгөөр үнэлэн, бусдын гарыг харна.

9. Хөндийлэхүй - Өнчирсөн мэтээр ганцаардаж, зөвлөх, дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ.

10. Хэт бөөцийлэхүй - Бие даах чадваргүй, эрхийн тэнэгт дасаж, идэвх санаачилгагүй болно.

 www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.