Гэдэсний бактергүйжил буюу дисбактериоз

Twitter Print
2018 оны 08-р сар 03-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий

Гэдсэнд амьдардаг бичил биетүүд буюу бактериудын тусламжгүйгээр хоол, хүнсийг бүрэн шингээж, эрүүл явах ямар ч боломжгүй юм. Дисбактериоз гэдэг нь гэдсэнд амьдардаг бактериудын тэнцвэрт байдал алдагдан ашигтайнх нь тоо цөөрч, хортойнх нь нэмэгдэн, ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах үйл явц юм.

Шалтгаан

Гэдэсний дисбактериоз буюу бактергүйжил нь эрүүл хүмүүст үүсдэггүй. Иймд бие махбодид таагүй байдал үүсч байгаагийн өвөрмөц дохио юм. Гэдэсний бактергүйжил нь үүсэхэд нөлөөлдөг янз бүрийн шалтгаан бий:

* Антибиотикийг хяналтгүй хэрэглэх

* Гэдэсний халдвар (цусан суулга, сальмонеллез)

* Хоол боловсруулах эрхтний өвчин (ходоодны үрэвсэл, шархлаат өвчин, гэдэсний халдварууд, нойр булчирхайн үрэвсэл, цөс чулуужих өвчин)

* Ходоод ба гэдсэнд хагалгаа хийлгэх

* Хооллолтын алдагдал (гурилаар хийсэн, хурц, өөхтэй хоол ба ургамлын бүтээгдэхүүн ба сүүн хүчлийн бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр байхгүй байх)

* Бие махбодийн эсэргүүцэл буурах

Явц

Гэдэсний бактергүйжлийн үед гэдсэнд хортой бактери ба мөөгөнцрүүд (жишээ нь: кандидын төрлийн мөөгөнцөр) үүсч, харин ашигтай бичил биетнүүд багасч, хоол боловсруулалт муудна. Эмчилгээ хийхгүй бол гэдэсний хананд үрэвслийн процесс үүсч өвчин даамжирна. Удаан хугацаагаар явагдсан бактергүйжлийн үед амин дэм, өөх тос, хоол хүнсний бусад бүрдлүүд бүрэн шингэхгүй болсноос болж биеийн жин буурч, цус багадалт үүснэ.

Шинж тэмдэг 

Гэдэсний бактергүйжлийн оношлогоо ба эмчилгээг ходоод нарийн гэдэсний, эсвэл бүдүүн шулуун гэдэсний эмч хийнэ. Оношийг батлахын тулд өтгөний шинжилгээнд бактери судлалын шинжилгээг заавал хийнэ. Нэмэлт шинжилгээнд эмч дараахийг хийлгэнэ:

* Ходоод дурандах

* Ирригоскопия. Гэдсийг урьдчилан тодруулагч бодисоор дүүргээд рентгенээр шинжлэх

* Ректоманоскопия. Хошногоор оруулсан тусгай аппаратын тусламжтайгаар (ректоскоп) гэдэсний хэсгийг (30 см хүртэл) харах

* Колоноскопия (Бүдүүн, шулуун гэдэсний дуран) Ректоманоскопиятай төстэй ба харахдаа нэг метр хүртэл харна.

Эмчилгээ

Гол холбогдох эмчилгээнд дараах зүйлс орно. Үүнд:

* Хоолны дэглэм сахих. Сүүн хүчлийн бүтээгдэхүүнэр баялаг, амьд бифидобактериар баяжуулсан бүтээгдэхүүнтэй хоол хэрэглэх

* Гэдэсний бичил биетүүдийн бүтцийг хэвийн болгодог (колибактерин, бифидумбактерин, бификол, хилак ба бусад) өвөрмөц бэлдмэлийг хэрэглэх,

* Хэд хэдэн тохиолдолд гэдсэнд байгаа хортой бактерийг дарангуйлах антибиотикийг хэрэглэх хэрэгтэй болдог.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.