Японы эрдэмтэд хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулдаг бугуйвч зохион бүтээжээ

Twitter Print
2017 оны 02-р сар 22-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа техник технологийн шийдлийг агуулсан тоглоомын үзэсгэлэнд Япон улсын эрдэмтэд нэгэн сонирхолтой бүтээлийг танилцуулсан байна. Тус улсын "Dmet Products" компани хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулах чадвартай “Бийтмүүвз” хэмээх бугуйвчийг зохион бүтээжээ. Энэ бугуйвчаар ямар ч хүн, хаана ч гэсэн хүссэн аяыг өөрийн хөдөлгөөнөөр удирдан гаргах боломжтой юм байна.

Тодруулбал, резинэн зөөлөвчтэй гарын бугуйнд зүүх зориулалттай бугуйвчийг өөрийн ухаалаг утастайгаа холбосноор удаан, хурдан, уянгын гээд төрөл бүрийн хэмнэлийг зөвхөн өөрийн биеийн хөдөлгөөнөөр л гаргах юм байна. Тэр бүү хэл, нэг хүн хоёр гартаа болон хоёр хөлөндөө дөрвөн ширхэг "Бийтмүүвз" бугуйвчийг зэрэг зүүж дөрвөн өөр төрлийн аялгууг хослуулан тоглох боломжтой гэж зохион бүтээгчдийн зүгээс онцолсон байна. Одоогийн байдлаар 400 орчим хөгжмийн аялгууг энэ бугуйвч нь ухаалаг утасны тусламжтайгаар тоглуулах чадалтай юм байна. Хүний биеийн хөдөлгөөний хэмнэлийг өндөр түвшинд хүлээн авч ямар ч саадгүй ая гаргаж байгаа энэхүү бугуйвч нь тус үзэсгэлэнг сонирхон ирсэн зочдын анхаарлыг ихээр татжээ.

"Бийтмүүвз" бугуйвчийг ирэх наймдугаар сард хосоор нь 60 ам.доллараар худалдаанд гаргах юм байна. Харин үзэсгэлэнгийн хувьд өнгөрөгч ням гарагаас эхэлсэн бөгөөд нийтдээ 4 хоног үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.